ХХААХҮЯ мах экспортлогч компаниудад “Нэг цэг“-ийн үйлчилгээ үзүүлж байна ХХААХҮЯ мах экспортлогч компаниудад “Нэг цэг“-ийн үйлчилгээ үзүүлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХХААХҮЯ мах экспортлогч компаниудад “Нэг цэг“-ийн үйлчилгээ үзүүлж байна

2020 оны 10 сарын 26

Arslan.mn

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы өгсөн үүргийн дагуу мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх зорилгоор ХХААХҮЯ-ны нэгдүгээр давхарт “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд мах экспортлоход шаардлагатай холбогдох бичиг баримт бүрдүүлэх гэж төрийн байгууллагаар олон удаа явах, нэг газраас нөгөө газарт хүрч очих гэж замын түгжрэлд цаг хугацаа алдахгүй байх боломжтой боллоо.

“Нэг цэг"-т Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр төрийн байгууллагуудаас мах экспортлогч аж ахуйн нэгжүүд дээж шинжилгээний хариу авах, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ зэрэг бичиг баримтыг авах боломжтой. Өмнө нь мах экспортлоход шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног шаарддаг байсан бол одоо газар дээр нь шууд шийдвэрлэж цаг хугацаа хэмнэж, хурдан шуурхай үйлчилж байгааг аж ахуйн нэгжүүд онцолж байлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620707
0 эможи

Зочин
2020-10-26 17:13
ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up