Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2020 оны 10 сарын 24

Arslan.mnЦаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.10.24/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.


Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620665
0 эможи

Зочин
2020-10-24 13:04
keyboard_arrow_up