Монгол, Исланд улсуудыг ФАТФ-ын Саарал жагсаалтаас хасах шийдвэр гарлаа Монгол, Исланд улсуудыг ФАТФ-ын Саарал жагсаалтаас хасах шийдвэр гарлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол, Исланд улсуудыг ФАТФ-ын Саарал жагсаалтаас хасах шийдвэр гарлаа

2020 оны 10 сарын 24

ИРЖ ЯВАА ЦАГ РУУ: МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ИХ БАЯР НААДАМ САЙХАН БОЛЛОО

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын ерөнхий хуралдаан энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд болж өндөрлөжээ.

Хурлын шийдвэрүүд Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө гарсан байна. ФАТФ байгууллага энэ хурлаараа Монгол, Исланд улсуудыг саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тогтолцоо, хяналт, эрх зүйн орчноо сайжруулах үүрэг хүлээсэн орнуудын жагсаалтаас хасаж байгаагаа зарлажээ.

2019 оны аравдугаар сард Монгол улсыг энэхүү жагсаалтад оруулж, нэн даруй хэрэгжүүлэх ёстой зөвлөмжүүдийг өгөөд байсан юм.

Саяхан ФАТФ-ын ажлын хэсэг Монгол улсад ирж, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг газар дээр нь шалгасны дараа энэ сарын 14-нд хуралдсан ФАТФ-ын олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн хуралдаанаар Монгол улсыг саарал жагсаалтаас хасахыг дэмжих шийдвэр гарч байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620664
1 эможи

Зочин
2020-10-24 13:04
Баярлаад байх юм ер алга
2020-10-24 11:43
Саарла жагсаалтанд байсан ч ядуугаараа , гарсан ч ядуугаараа Монгол улс
иргэн
2020-10-24 10:19
Дарга нар одоо идээд байж дээ. Өр нь хэвээрээ л байгаа биз дээ.
keyboard_arrow_up