МҮОНРТ-ээр ХЭН оролдов МҮОНРТ-ээр ХЭН оролдов
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

МҮОНРТ-ээр ХЭН оролдов

2020 оны 10 сарын 23

Arslan.mn

За ёстой юу л гэж хэлнэ үү хэл. Ганц удаа эмэгтэй хүн өмөөрчихье. Дандаа хүний хийж бүтээснийг үгүйсгэж, харлуулж байдаг МҮОНРТ-ээс гарсан орсон, тэр дундаа сахилгын зөрчил, санхүүгийн ноцтой зөрчил гаргаж байсан атлаа өнөөдөр Ерөнхий захирлын суудлыг зүүдэлж байгаа улайрсан улстөрчдийн гар хөл цүнх баригчид аа! Наашаа суугаад үүнийг унш.Ажиллагсдын нэр бариад Үйлдвэрчний хороо, уран бүтээлийн төлөөлөл гэж өөрсдийгөө цоллоод байгаа хүмүүс оюунт хүн юм бол өнгөрсөнөө нэхэн сана.

Монголын Үндэсний тодотголтой 86 жилийн түүхтэй Монголын радио, 53 насныхаа босгыг дөнгөж давсан Монголын Үндэсний Телевиз яг өнөөдөр гэр орноо цэмцийтэл цэвэрлэсэн айл шиг айл болж. Орсон гарсан гийчид өнгөлөг өөдрөгийг нь ам булаалдан ярих сайхан дулаахан айл болж.Хэн үгүй гэх. Нүдээ нээгээд хар.Шуудхан л хэлье. 2017 оны нэгдүгээр сард МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Лувсандашийн Нинжжамц гэж эмэгтэй томилогдсоноос хойш, өөрийн багтайгаа хамт энэ өнөр айлыг ийм дулаахан болгосон.Хөтөлбөрийн бодлого шинэчлэл хийн дэд бүтцээ тэлж, бодлогоо цэгцлэн Хүүхэд гэр бүл, Спорт, Монголыг гадаадад сурталчлах MNB World сувгуудыг шинээр бий болгож MNB сонсдог радиог үүсгэн байгуулав.

Нэгэн зүйл: Өмнөх удирдлагаас шилжиж ирсэн гурван тэрбум /3,000,000,000/ төгрөгийн өрийг томилогдсон цагаасаа эхлэн төлж барагдуулав. Үүнд дотоод өр хоёр /2,000,000,000/ тэрбум, гадаад өр нэг /1,000,000,000/ тэрбум төгрөг байлаа.

Нэгэн зүйл: ОНРТ-ийн тухай хуулийг 2005 онд баталснаар РТХЭГ-ын үл хөдлөх хөрөнгийг 5 тэрбум төгрөгөөр үнэлж МҮОНРТ-д шилжүүлснийг 2019 онд Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хөндлөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлснээр 20,5 тэрбум төгрөгөөр тогтоов.Ингэж МҮОНРТ-ийн хөрөнгө үнэ цэнэтэй болов.

Нэгэн зүйл: Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд МҮОНТ-ийг тоон технологи, HD форматад бүрэн шилжүүлж, хальсгүй технологийг нэвтрүүлэв.

Нэгэн зүйл: Нийт ажиллагсдын цалинг 2017 онд 100 мянган төгрөгөөр,2019 онд 50 мянган төгрөгөөр,2020 онд 100 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж дундаж цалин 1,050 мянган төгрөг болгов.

Нэгэн зүйл: 2017 онд “МNВ хүүхдүүд” ажиллагсдын 150 хүүхдийн цэцэрлэгийг нээв.

Нэгэн зүйл: 2019 онд Фитнессийн төвийг нээв.

Нэгэн зүйл: 2008 оноос хойш хийгдээгүй тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийв.

Нэгэн зүйл: 600, 150 мэдээний студийн гэрэл тайзыг бүрэн шинэчлэв.

Нэгэн зүйл ОХУ-ын Байкалын их сургуульд МҮОНРТ-ийн 200 гаруй уран бүтээлч, инженер техникийн ажилтанг богино хугацааны сургалтад хамруулав.

Нэгэн зүйл: Өөрийн үйл ажиллагааны хөрөнгөөр Нэг /1,000,000,000 / тэрбум гаруй төгрөгийн техникийн шинэчлэл хийв.Үүнд бүх төрлийн камер, гэрэл / лед, суурин бусад/, микрофон, компьютер багтана.

Нэгэн зүйл: Спортын талбайг шинээр байгуулав. Энэ олон нэгэн зүйлүүд нь бүтээн байгуулалтын зах зухаас нь тоймлон хүргэж байгаа нь.Харин одоо уран бүтээл контентын хувьд олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД байна. Робокон, Нинжа дайчин, ММ өдрийн хөтөлбөр,Хөлбөмбөгийн ДАШТ, Уран сайхны бүрэн хэмжээний болон олон ангит кинонууд: “Хавар”,“Сэтгэл мэднэ”, “Хамгийн азтай үе”,”Торгон цэргүүд”, “Давхар цагаан шугам”,“Гэргий”, “Ховор хүмүүс”,”Дурлаж болохгүй бүсгүй”, “Тусгаар тогтнолын товчоон”, “Эрт нахиалсан сарнай”,”Тахал”, “Калмык”, “Халх голд байгуулсан гавьяа”,”Өв соёлын өлгий нутгаар” баримтат кино гэх мэт.

Нэгэн зүйл: Сайн байна уу? Өвөрмонгол

Нэгэн зүйл: Эрэн сурвалжлах багийг шинээр байгуулж, нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндөв.

Нэгэн зүйл: Азийн спортын 27 дугаар наадмыг үзэгч олондоо хүргэв.

Нэгэн зүйл: Залуучуудын зуны спортын наадам энэ мэтийг дурдаад байвал ихээ урт жагсаалт гарна. Дахиад хэлье. Энэ олон НЭГЭН ЗҮЙЛҮҮД –ийг хүмүүс мартжээ. Бага байхад уншдаг байсан “Салан баавгайн” үлгэр лугаа. Угаасаа хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг, зүгээр суугаа хүнийг хэн үл тооно. Шинэ төрлийн Коронавирус "COVID-19"-ийн үед Монгол байтугай дэлхийн эдийн засаг сөхөрч буй цаг дор МҮОНРТ-ийн төсвийн дэмжлэг болох 5,2 тэрбум төгрөгийг танасан нь ажил хийдэггүй хамт олны нэрийг барьсан хэдхэн хүнд бүр ч олз болов. Ажиллагсдынхаа амьдралын баталгаа болсон ажлын байрыг хадгалж, нэг ч хүн цомхотгохгүйн тулд урамшууллыг хасч нийтээрээ тэсч үлдэх шийдвэр гаргасан нь хамгийн их буруудав.

Л.Нинжжамц өдөр тутмын сониноос угшилтай, хийж бүтээхийн ирэн дээрээ яваа энэ бүсгүй хэр баргийн эрээс илүү л ачаа дааж яваа юм шүү дээ. Дахиад нэг өмөөрчихье. Монголын Үндэсний Олон Нийтийн эрх ашгийн үүднээс элдэв дээдийн зөрчил гаргаж, ирж буцаад уйлан дуугараад үүдэнд нь зогсож ажил төрөлтэйгөө залгасан улайрсан улстөрчдийн гар хөлүүдэд хариуцлагыг нь тооц.Олон нийтийн эрх ашгийг хамгаалж чадсан юм чинь бусдын гар хөл бологсдын эсэргүүцлийг даваад гарах нуруу танд бий. Л.Нинжжамц аа!

Ц.ТӨГӨЛДӨР

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
5
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12
620647
28 эможи

Сэтгүүлчдээ өмөөрнө шүү
2020-10-25 17:01
Хөлсний бичээч төгөлдөр гэгч ичиг ичиг
монгол хүн
2020-10-25 07:02
онэого үнсэгч болонзах алгат бичлэг гэдэг нь тодорхой. тоо он сар өдөртэй нь лаытай бичжээ хахахаха. хөгийн хөлснийбичээч вэ. үхэж далд ормор
Бас энг мэдэмхийрэгч
2020-10-24 14:30
МҮОНРТ гэх том байгууллагыг өмнө нь архичид, ажилгүй хүмүүсийн орогнодог газар байсныг утгаар нь 100 хувь өөрчилсөн маш их зүйл хийсэн мундаг удирдлага гэж харж байгаа. Өмнө нь энэ ТВ-ийг тоож үздэг ч гүй байлаа. Одоо бол тогтмол үздэг нэвтрүүлгүүдтэй болсон.
Зочин
2020-10-24 11:18
Хөндлөнгийн хүний хувьд Нинжээс өмнө. Үндэсний ТВ мөхсөн од гэлтэй унхиагүй өнгө төрхгүй, олигтой нэвтрүүлэггшй үзэгчгүй гошин газар байсаншд МҮОНТВ-н хамт олон хэлэхэд ямар гошин газар болчихсон ажил хийсэн болж харагддаг байсан бэ? МОНГОЛ НД-д нусаараа л тавиулж байсаншдээ.
MNB
2020-10-24 06:50
Хамт олон бүгд чиний эсрэг байгааг ойлго. Тийм ухаан байхгүй л дээ
Zochin
2020-10-24 05:19
Bas Australia s medee beltgedeg mergejliin setguulchiig solij Oyuntsetseg geh ymarch setguulzuin suuri bolovsrolgui shaldan huuhniig ajilluulj bgaad bas haramsdag shuu
Зочин
2020-10-24 03:54
Зочин
2020-10-24 00:38
jhnb
Зочин
2020-10-23 23:50
Ёстой захиалгат бичлэг чинь энэ байна. Бараг 30-40 жил ажиллаж байгаа уран бүтээлчдийн аваагүй цалин, одон шагналыг захирлын зөвлөл гэхийн нөхөд аваад байгаад дургүй хүрч байна. Ворлдын захирал хэдэн жил ажиллаад тийм том одон авсныг тайлбарлах хэрэгтэй. Жишээ энэ ганц шүү. Сэмүүний Баярыг яагаад халснаа тайлагнах хэрэгтэй. Өнгө зүсээ сайн өөрчилсөн ч нийтлэлийн бодлого алдагдсаныг хүлээ. Яагаад байнга хятад кино гаргаад байгаа юм бэ? Яагаад Монголд болж буй Хятадуудын талаарх буруу зөрүүг огт хэлдэггүй юм бэ.
Зочин
2020-10-23 23:23
Unshihad l hun beldej ugsun ni todorhoi bn
Zochin
2020-10-23 23:21
Yasan sain too barimttai ni medej bh yum be unshihad l naadah chine
MNB
2020-10-23 23:08
Манай удирдлагуудын захиалгат нийтлэл байна. Хэвлэл мэдээллийнхэн минь ээ хуультай ганц ТВ д редакцын хараат бус байдал шалны алчуур ч гомдохоор нөхцөл байдалд орчихоод сэтгүүлчид хуулиа бариад чанга хашхирч БОЛЬЦГОО!!! #saveMNB гээд тусламж эрж байхад юун аж ахуйн ажил яриад бичээд байдаг юм бэ? Өргөн агуулгаар нь хараач гэж л хүсье дээ.
зочин
2020-10-23 22:15
захиалгат бичвэр гэж нэг иймэрхүү юм байдгийг сэтгүүлчид бүү хэл жирийн уншигчид ч ойлгох болсон, саяхан сонгуулийн сурталчилгааны иймэрхүү бичвэрт харин ч нэг даруулсан шүү дээ, чи битгий инээд хүргээд бай, МҮОНРТ- д ажилладаг юмуу? тийм бол ийм юм бичихгүй, ажилладгүй бол нэгэн зүйл гэх өнгөлөн далдлалтын гарчигнуудыг хаанаас авснаа хэлчих!!!
Ннн
2020-10-23 21:13
Ичсэн хүн хүн ална гэдэг шиг одоо захиалгат магтаад бичүүлж байна даа нөгөө авгай. Тв.ийн уран бүтээлчид аргагүй мундаг ухаантай хүмүүс учраас харин ч удаан тэвчлээ. Үндэсний тв.г үздэг хүнгүй болтол "удирдсан" хүн дээ та.
Зочин
2020-10-23 19:12
Аж ахуй талаасаа үнэхээр сайхан ажлууд хийсэн, гэтэл ковидын үед цомхотгол хийлгүй цалин хассан байж яагаад удирдлагын баг хэдэн саяар урамшужлал авчив. Ковидын үед алдагдалтай болоод цалин хассан гэж ойлгосон тийм байж яагаад удирдлага ашиг авсан бэ тэр л сонин санагдаж бна
Зочин
2020-10-23 19:10
Аж ахуйн талаасаа үнэхээр сайн ажилласан гэж бодож харж байгаа. Ковидын үед цомхотголгүй цалин хасч болноо. Харин яагаад удирдлагын багийн цалин ашигтай ажилласан гэж хэдэн саяар урамшуулал нэрээр
Зочин
2020-10-23 18:59
Цүнх баригч энэ нөхөр чи бидний дотоод амьдралыг яаж мэддэг юм . Хол очиж донгод балай минь хэдээр бичиж бгаан чи
Зочин
2020-10-23 18:57
Цүнх баригч энэ залуу чи бидний дотоод амьдралыг яаж мэдэх юм Хол очиж донгод балай минь
Зочин
2020-10-23 18:57
Цүнх баригч энэ залуу чи бидний дотоод амьдралыг яаж мэдэх юм Хол очиж донгод балай минь
zochin
2020-10-23 18:52
MNB-iin daranguilagch Ninjjamtsiig umuuruh gej ugee olj yadsan baih shiv dee.Hund yaj ingej doligonoj dulduidaj boldog yum boloo.Neg ch udur saaral baishind ajil hiij uzeegui hun savraa tataad amaa hamhiad suuj baival barav
Зочин
2020-10-23 18:10
Захирал нь өөрийн багтайгаа урамшуулал цалингаа нэмж аваад байгаа талөар гомдол мэдүүлээд байхад хийсэн бүтээсэн юмтай гээд өмөөрөөд байх юм. Бүгд дургуйцээд байхад би сайн би мундаг гээд байгааг нь ойлгох ухаан хүрдэггүй ээ.
Зрчин
2020-10-23 17:49
Жиоийн уран бүтээлчдийг битгий доромжил. Ц.Төгөлдөр, өөрөө харин ёстой жинхэнэ цүнх баригч шиг аяглаж байх шив.
MNB -ийн энгийн нэгэн уран бүтээлч
2020-10-23 16:27
За ёстой битгий ингээрэй. Дотор нь сууж, дуртай, сэтгэлтэйдээ хоолгүй нойргүй, ар гэр, үр хүүхдээ мартаж монтажны ширээний ард махийтлаа суугаад хийсэн нэвтрүүлэг маань чамгүй хэдэн хүнд хүрч урмын үг, сэтгэгдэл сонсоод уярч баярладаг энгийн нэг сэтгүүлч, ээж хүн би байна. Энэ телевизийн удирдлагын баг, Нинжжамц захирлаас эхлээд харилцаа хандлага ямар муухай болохыг, эгэл хэдэн уран бүтээлчдээ хөлөөс толгой хүртэл харж тоож мэндэлдэг ч үгүй, боол мэт үзэж, өөрсдөө таргалж, баяжиж суудгийг өдөр тутамдаа харж, мэдэрч урам зориг, итгэл үнэмшилээ гээхэд хүрсэн хүн нь байна. Энэ хүнийг магтаад байгаа хүмүүс нь гадна байдаг найз нөхөд, бөгс долоогчид нь л байна. Үнэн юм үнэнээрээ сайхан. Тэмцэж, бидний өмнө туг барьж яваа нөхдөөс минь хэн нь ч ширээ сандал булаацалдаагүй, тийм шунал хүсэл ч үгүй, харин шударга үнэний төлөө зоригтой дуугарч чаддаг, буруу муухайг нүдээ аниад өнгөрч чаддаггүй тийм л хүмүүс.
Нинж-д
2020-10-23 16:13
Робокон тэмцээний хувьд 2014 оноос яригдсан санаачилсан ажил,2016 намар Монголд зохион байгуулах нь тодорхой болоод хамтын ажиллагаа эхэлсэн байсан.Үүнийг би хийсэн гэж ярьж мэдээлэх нь дэмий зүйл.Өөрс чинь өмнө 15 жил хийгээд хөгжүүлээд ирсэн ажил л даа...Чи ирээд хийсэн зүйл байхгүй дээ...хэхэхэ
Зочин
2020-10-23 14:27
Нэгэн зүйл төсөв хэд дахин нэмэгдсэн юм чинь өр дарахаас яахав хальсгүйн тухайд аль өмнө нь орсон болой цэцэрлэгийн тухайд тв ийн хүүхдүүд явдаггүы яагаад гэвэл эхлээд 100 даоаа нь 150 энэ жил 200 мянга болсон бидний цалин хэд болоод энд хүүхдээ явужлах вэ.Дандаа уран бүтээлчдийн хийсэн том нэвтрүүлэг дээр өөрийнхөө нэрийг бичүүлдэг.Тэр нэвт.т хуруу битгий хэл хумс нь ч оролцоогүй юм шүү.Харин орос руу сургалтанд бол явуулсаан.
Зочин
2020-10-23 14:17
MNB -гын Тэнгэрийн амьдынх нь нэрлэдэгээр “доод хонгилынхон” гэх цагаан цааснууд нь дарга нарынхаа увайгүй үйлдэлийг эсэргүйцэж 510 -аад хүн босож байна даа ..Сая эсэргүүцлийн хэвлэлийн хурлаа хийлээ Очиж2 сурагчгүй туслах нь юу хийсэн гэж ийм аймаар өндөр цалин авдаг гэж?!? yoooy ... арай юу ?! гүй юу ?!Тэгэхээрээ Л дарга нар нь ямар цалинтай гэж?!? Чухам...?!? Ард Түмний Татварын мөнгө урссаар л байх ёстой юу?!?
Иргэн
2020-10-23 14:06
Энэ Төгөлдөр гэгч mnb гийн захиралтай өдөр тутам ажлыг нь цуг х йлцдэг бололтой. Тэгэв, ингэв гээд л ....
Очбаяр
2020-10-23 14:06
Ц.ТӨГӨЛДӨР Та өөрөө бодит байдал дээр нь очиж харна уу. Дурдагдсан НЭГЭН ЗҮЙЛҮҮД чинь үнэндээ багний наадах өнгөн төрх. Эвдэрхий мик, хуучирсан камер, үе үеийн дарга нарын шахааны үеээ өнгөрөөсөн техниктэй л байгаа. Наад авгай чинь таазны нүхэн гэрэл авчихаад студийн лед ,Хяналтын камерыг студийн камер гээд биччихээгүй л бол тэр олон тоног төхөөрөмж нь уран бүтээлчидийн гар дээр очсон юм байхгүй.
иргэн
2020-10-23 13:59
Энэ бичигч нь Нинжийн захиалгаар бичжээ. Үндэсний телевизийн тоо баримт хийсэн аж ахуйн ажлыг ямар сайн мэдэж байнаа аа яа. Үндэсний телевизийн хамт олонд тэр фитнесс, барилгын гадна талын будаг шунх, шорлон суултуур хэрэггүй ээ. НЭВТРҮҮЛЭГ ХИЙХ ЭРХИЙГ НЬ ӨГ, ХҮНИЙ ХҮҮХДИЙН ТАЛХНААС БҮҮ ХОМСОЛ, ЦАЛИНГ БҮҮ ХАС, ДАРАМТ ШАХАЛТАА БОЛЬ, ДАГААД ТЭР ЗАХИРАЛУУДЫН ЗӨВЛӨЛ, ДУНД ШАТНЫ ПРОДЮСЕРҮҮД ХҮРТЭЛ ДАРАМТТАЙ
Зочин
2020-10-23 13:50
400 гауй хүний гомдлыг авч үзэхгүй гэдэг чинь харалган байна.ТВ-н амин сүнс болсон нэвтрүүлгийн бодлого алга болоод удаж байна .Дур зоргоолоо ав ирлаж байдаг олон жишээг өөрөө чихээрээ сонсоогүй байж өөрийгөө магтсан тайлангаар дээрээс нь нэмж магтаж байгаад харамсаж байна.
зочин
2020-10-23 13:13
өнгө төрх өөрчлөгсөн үү өөрчлөгдсөн. өөр болсон уу болсон. гэхдээ өөрсдийх нь суудаг өрөө ширээ. өөрсдийх нь орж гадаг газар л гоё болсон байх даа. жирийн уран бүтээлчдийх нь өрөөгөөр нь өнгийгөөд үзэрэй. 00-с дор өнгө үзэмжтэй өрөөндөө даарч гадуур хувцасаа ч тайлч чадахгүй чичэрч суудаг хүмүүс олон байна шүү. тэгж үнэийг бичмээр байгаа бол хар цагаантай нь хамт бич л дээ. дотор нт өрөөд давхар болгоноор, өрөө болгоноор яваад үз л дээ. өнгөцхөн хараад өмөөрөх нь өрөөсгөл шүү.
Зочин
2020-10-23 12:12
иргэн
2020-10-23 10:48
Арслан мн угаасаа л манангийханыг хамгаалдаг. Нинжжамцаа өмөөрөх нь аргагүй дээ.
keyboard_arrow_up