COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.БАТЗОРИГ: Орцонд нүцгэн уйлж зогссон хүүгийн асуудлыг шалгаж байна

админ
2020 оны 10 сарын 23

Arslan.mn

Аравдугаар сарын 18-ны шөнө “Алтай хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байна” гэх мэдээлэл цахим орчинд тарж олны бухимдлыг төрүүлсэн билээ. Асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Хүүхдээ хашраах зорилгоор орцонд гаргасан” гэж мэдүүлжээ. Бид энэ асуудлын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос тодруулсан юм.

-Энэ сарын 12-ны шөнө Алтай хотхоны байранд нэгэн хүү нүцгэн шахуу орцондоо уйлаад зогсож байгаа зураг сошиал орчноор явлаа. Хэргийг шалгах явц аль шатандаа явж байгаа вэ?

-Одоогоор хүүхэд хамгааллын болон зөрчлийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудынхаа дагуу шалгагдаад явж байна. Үүнээс гадна хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ багаар нөхцөл байдлын үнэлгээг хийлгээд тухайн хүүхдийн аюулгүй байдлын хэмжээг тогтоолгож байна. Мөн зөрчлийн тухай хуулинд зааснаар зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Тэгэхээр цаашдаа торгуулийн, эсвэл хариуцлагын арга хэмжээ авах, хүүхдийг тусгаарлах уу гэх мэт ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байна.

-Өмнө нь удаа дараа ийм тохиолдлууд гарч байсан. Тэгэхээр эцэг эхчүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Ер нь иргэдэд хандаж хэлэхэд, түр зуурын уур бухимдлаа тэвчих хэрэгтэй. Тайван сайхнаар хүүхэд хүмүүжүүлэх монгол арга ухаан гэж байна шүү дээ. Яахав, эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил нь олон янз байна л даа. Энэ удаагийнх бол хүүхдийг хашраах гэсэн үйлдэл. Хүйтэн цаг ирчихсэн байхад дотуур хувцастай нь орцонд хөөгөөд гаргасан энэ хэрэгт яг ямар хуулийн ямар заалт зөрчсөн байна, ямар хариуцлага тооцох уу гэдгийг одоогоор эцэслэн шийдвэрлээгүй байна.

-Сүүлийн үед хүмүүс хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэлээд дуугардаг болжээ. Цахим орчинд хүүгийн зургийг нийтэлсэн хүн холбогдох бүх байгууллагууд руу залгаж хэлсэн байна лээ?

-Хүчирхийллийг үл тэвчих Иргэдийн хандлага нэмэгдэж байгаагийн нэг илрэл үүн дээр харагдаж байна. Жишээлбэл, тухайн байранд оршин суудаг иргэн байж болох бүх газруудад мэдээлэл өгсөн байсан. Энэ нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж байгаа сайн үзүүлэлтийн нэг байхгүй юу.

Нэг үеэ бодоход хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг дуугардаг, тэмцдэг болж. Энэ надад хамаагүй гэсэн байдлаар хандахаа больж. Энэ хүчирхийллийг нуун дарагдуулбал цаашдаа яаж даамжрахыг хэн ч таашгүй шүү дээ.

-Гэхдээ постны доор “Энэ хүүхдийн яах, тухайн гэр бүлийн асуудал бидэнд ямар хамаа байна” гэсэн ч комментууд ч мэр сэр байна лээ?

-Манай иргэдийн хүчирхийлэлд үзүүлж байгаа сөрөг хандлага фэйсбүүк, цахим орчноор харагдаж байгаа юм л даа. Уулын мод урттай богинотой гэж янз бүрийн л хүн байна. Жишээлбэл, орцонд зогсож байгаа хүүгийн зурагны дороос тодорхой уншиж болох юм. Зарим иргэд надад, бидэнд хамаагүй гэсэн байдлаар хандаж байна лээ. Гэтэл нөгөө хэсэг нь үнэхээрийн ухамсартай, хүчирхийллийг холбогдох байгууллагуудад цаг алдалгүй мэдээлж байна. Ер нь хэвлэл мэдээллээр гарсан мэдээ мэдээлэл болгоны араас бид шалгадаг. Тодруулбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл нийтлэгдсэн тохиолдолд түүнийг хуулийн байгууллага нотлох баримт гэж үздэг. Тийм учраас бид баримтан дээр тулгуурлан шалгах үйл ажиллагаа явуулдаг.

С.ЛХАМСҮРЭН

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620643
0 эможи

Зочин
2020-10-24 03:54
Зочин
2020-10-23 12:13
keyboard_arrow_up