Хүүгийн ээж “хашраах“ зорилгоор хүүхдээ орцонд нүцгэн гаргасан гэжээ Хүүгийн ээж “хашраах“ зорилгоор хүүхдээ орцонд нүцгэн гаргасан гэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүгийн ээж “хашраах“ зорилгоор хүүхдээ орцонд нүцгэн гаргасан гэжээ

2020 оны 10 сарын 22

Arslan.mn

"Алтай" хотхонд хувцасгүй, хөл нүцгэн орцондоо зогсож байсан хүүгийн зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаан мэдээлэл өгөхдөө " "Алтай" хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, хөл нүцгэн орцонд зогсож байсан бага насны хүүгийн учир шалтгааныг тодруулахаар Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, хяналт дор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс болон хүүхэд хамгааллын байгууллагын хамтарсан баг хүчирхийллийн шинж байгаа эсэхэд шалгалт явуулж байна.

Үгэнд орохгүй байхаар нь “хашраах, шийтгэх” зорилгоор ээж нь ийм үйлдэл гаргасан байна лээ.  

Өнгөрсөн ням гарагт болсон энэ асуудлаар хүүгийн гэр бүлийнхэн болон хажуугийн айлуудаас мэдүүлгүүдийг авсан бөгөөд хүүхдэд гэмтлийн шинж байгаа эсэхийг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний дүн гараагүй байна. Шинжилгээгээр гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэнэ. Хэрэв гэмтээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
620623
5 эможи

Zochin
2020-10-22 18:40
Iim eh bhuu galzuu setgetsiin ovchit mal ymaa
Зочин
2020-10-22 12:50
Эцэг эх нь хүүхдүүддээ хүмүүжил заахгүй бол хуучны ярьдгаар задарсан хүүхдүүд л олон болох байх доо.
keyboard_arrow_up