Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав

2020 оны 10 сарын 16

Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-ны өдөр бүхий л улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг. “Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эх дэлхийгээ стандарттайгаар хамгаалъя” гэсэн уриан дор нэгдэн тэмдэглэж байна.

Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог.

Монгол улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш энэхүү өдрийг тэмдэглэж иржээ.

2-10-1024x703 Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав

Энэ жилийн хувьд илүү онцлогтой тэмдэглэж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил хамтран WORLD STANDARD’S DAY-2020 өдрийг 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ, “Креатив даймонд” ХХКомпани нь ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, дэмжигч байгууллагаар ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР БОЛОН БНСУ-Н БУСАН ХОТЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ДЭМЖИХ ТӨВИЙН МОНГОЛ ДАХ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР дэмжин оролцож байгаа юм.

    5-3-1024x683 Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав

“Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын тэргүүн Т.Мөнгөнбөгж “Манай байгууллага Монгол Улсын хүний хөгжлийн төлөө ажилладаг залуу баг хамт олон. Өнөөдөр Дэлхийн стандартын өдрийн арга хэмжээг дэмжин хүрэлцэн ирсэн дэмжигч байгууллага, нийт цочиддоо баярлалаа.

Төр, хувийн хэвшил, түншилж байж, үйл ажиллагаа оновчтой, системтэй явна. Өнөөдрийн арга хэмжээнд төрийн байгууллагууд маань ач холбогдол өгч, ирсэнд таатай байна. Цаашдаа жил бүрийн Дэлхийн стандартын өдрийг өргөн хүрээнд, илүү ололттой, судалгаатай, амжилттайгаар зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байна” гэв.

IMG_0647-1024x683 Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав

Уг арга хэмжээнд:
1. МУ-н Ерөнхийлөгчийн Тамгын Газар
2. Засгийн газрын хэрэг эрхлэх газар
3. Эрүүл мэндийн яам
4. Боловсрол шинжлэх ухааны яам
5. Зам тээврийн яам
6. Барилга хот байгууллатын яам
7. Хүнс,хөдөө аж ахуйн яам
8. Байгаль орчин аялал жуулчлалын яам
9. Эрчим хүчний яам
10. Стандарт хэмжил зүйн газар
11. Үндэсний итгэмжлэлийн төв

12. Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны хамт олон
13. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамт олон болон стандартын салбарт ажиллаж байгаа мэргэжлийн зөвлөх, багш нар хүрэлцэн ирсэн байна.

Уг үйл ажиллагааны зорилго нь Монгол улсын хөгжлийн тулгуур болсон тогтолцооны стандартын хөгжил, чиг хандлага болон төрийн байгууллагад Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандарт болон түүнийг төрийн байгууллагуудад нэвтрүүлэх арга зүйн заавар болох ISO18091:2019 стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагсан юм.

3-7-1024x712 Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав

“Креатив даймонд” ХХКомпани болон “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ нь нийгэмд чиглэсэн сургалт, төсөл болон олон улсын менежментийн тогтолцооны стандартаар зөвлөх үйлчилгээг төрийн байгууллагууд нэвтрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна БНСУ-н Бусан хот руу эрүүл мэндийн шинжилгээ оношлогоо бүхий аялал, туршлага солилцох хөтөлбөр зохион байгуулдаг байгууллага юм.

4-6-1024x683 Чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартын ач холбогдолын талаар хэлэлцүүлэг явагдав

Онцлон дурьдахад Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандарт ихээхэн үүрэгтэйг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтергийн санаачлагаар 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620524
0 эможи

keyboard_arrow_up