Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн ихтэй байршил Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шувуу ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгууллаа. Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Иймээс хот, суурин газрууд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг.

Судалгаанаас үзэхэд эдгээр байршил дахь шувуудыг шувуу ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа бөгөөд одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдээд байна.

Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл 56 хувь нь дайран өнгөрдөг, 21 хувь нь нүүдлийн өндөглөдөг, 17 хувь нь суурин, 6 хувь нь өвөлждөг байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол Улсын Улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй гэсэн зэрэглэлд багтсан байдаг. Шувуу ажиглах цэг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх түгээмэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар хотын шувуудын тоо толгой хомстоход тунгалаг шилэн фасад бүхий өндөр барилгууд, цахилгаан дамжуулах шонгууд гол нөлөө үзүүлж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас өндөр шилэн фасад бүхий барилга эзэмшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсний дагуу махчин шувуудын дүрс бүхий наалтыг байрлуулжээ. Мөн хот орчмын 6, 10, 15 квт-ын цахилгаан түгээх шугамын тооллогыг байгаль хамгаалагчдын оролцоотой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Гэмтэж бэртсэн шувуудыг иргэдийн дуудлагын дагуу Амьтан хамгаалах төвдөө хүлээн авч эдгээн байгальд нь тавьдаг тул дуудлага мэдээллийг тус газрын 318003 утсаар өгөх боломжтой аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620501
0 эможи

keyboard_arrow_up