Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сөүл рүү өнөөдөр транзит нислэг үйлдэнэ

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.10.16/ хөөрнө. Тус транзит нислэгээр 250 гаруй иргэн ирэх бөгөөд дээрх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлах юм.

УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан, Сөүл рүү хоёр нислэг, Токио руу нийт  дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1560 иргэнээ татан аваад байна.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар

Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 

Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 

Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 

Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620499
0 эможи

keyboard_arrow_up