Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олджээ Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олджээ

2020 оны 10 сарын 16

Arslan.mn

Орхон голд живсэн иргэдийн цогцос ОХУ-аас олдсон байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн 70 настай эрэгтэй А, 64 настай эрэгтэй С нар өнгөрсөн наймдугаар сарын 18-нд Орхон голын ус руу сэлэх гэж ороод живсэн. Осолдсон иргэдийг эрэн хайх ажлыг энэ сарын 4-н хүртэл үргэлжлүүлж, эрэл мухардсан тул ар гэрийнхний зөвшөөрлөөр эрлийн ажиллагааг зогсоосон билээ.

Тэгвэл өчигдөр ОХУ-аас осолдсон иргэдийн цогцсыг хүлээлгэн өгсөн байна.

Хилийн цэргийн 0101 дүгээр анги, Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагч, Зооноз өвчин судлалын төвийн ажилтнууд, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн цогцсыг хүлээн авах, таниулах ажиллагааг зохион байгуулж өчигдөр 22.10 цагт аймгийн Нэгдсэн эмнэлэгт цогцсыг шилжүүлэн, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
620498
1 эможи

keyboard_arrow_up