Орон сууц, нийтийн аж ахуйн 100 гаруй байгууллага НЭГ ДОР ҮЙЛЧИЛГЭЭ үзүүллээ Орон сууц, нийтийн аж ахуйн 100 гаруй байгууллага НЭГ ДОР ҮЙЛЧИЛГЭЭ үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууц, нийтийн аж ахуйн 100 гаруй байгууллага НЭГ ДОР ҮЙЛЧИЛГЭЭ үзүүллээ

2020 оны 10 сарын 12

Arslan.mn

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн сүүлийн өдрийг Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр болгон тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Энэ жил Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ой, “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдөр -2020”-ийг Чингисийн талбайд зохион байгуулж, тэмдэглэн өнгөрөөж байна.

Тус арга хэмжээнд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллага оролцож “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор иргэд аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилж, мэдээ мэдээлэл зөвлөгөөг үзүүлж, иргэдийг асуудлыг газар дээр шийдэх боломжийг олгожээ.

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, хамтран зохион байгуулж Барилгын хөгжлийн төв, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг төрийн байгууллагууд болон Монголын мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний компаниуд, орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, СӨХ-ийн дээд зөвлөл, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо болон хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод зэрэг нийт 100 гаруй байгууллага тус өдөрлөгт оролцож байна.

Өдөрлөгт оролцсоноор орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо; Сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ; Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд; Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө; Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол; Техникийн нөхцөлтэй холбоотой зөвлөмж, мэдээлэл; Бохир ус соруулах үйлчилгээ, түүнтэй холбоотой санал, гомдол; СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлэх боломжтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620377
0 эможи

Зочин
2020-10-12 11:49
keyboard_arrow_up