“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг нь төрд авчээ “Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг нь төрд авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Жаст групп”-ийн Ш.Батхүүгээс хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг нь төрд авчээ

2020 оны 10 сарын 12

Arslan.mn

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ сарын 5-ны даваа гаргаас эхлэн хэлэлцсэн уг шүүх хурал өнгөрсөн баасан гаргийн үдэш болтол хуралдаад түр завсарласан юм.

Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон бөгөөд 109 сая ам.долларынхоо дийлэнхийг “Монгол газар” ХХК-иас “Олон овоот гоулд”-даа алтны уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, уг ордод үйл ажиллагаа явуулахад зарцуулсан байдаг. Хууль сахиулах байгууллагынхан дээрх хүмүүст холбогдох хэргийг олон жил шалгахдаа 98 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн юм. Түүнээс 2013 оны арваннэгдүгээр сард битүүмжилсэн, “Олон овоот гоулд” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын долоон тусгай зөвшөөрлийг нь прокурорын байгууллагынхан төр, нийтийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу цуцлуулж, төрд буцаан авах шийдвэр гаргуулаад байна. Харин дээрх хүмүүсийн гэм буруутай, эсэхийг тогтоолгосны дараа дээрх уул уурхайн компанийнх нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авна гэдгийг эх сурвалжууд батлав.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
620368
1 эможи

Зочин
2020-10-12 11:47
keyboard_arrow_up