Өчигдөр цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1813 иргэн холбогдож, үйлчилгээ авчээ Өчигдөр цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1813 иргэн холбогдож, үйлчилгээ авчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өчигдөр цаг захиалгын нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1813 иргэн холбогдож, үйлчилгээ авчээ

2020 оны 10 сарын 10

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.10-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2126 дуудлага ирснээс 967 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1159 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. 

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн звлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хөандаарай. 

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 1813  дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авсан байна. 

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүдийн амбулаториор 4504 иргэн үйлчлүүлсний 1349 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчилгээ авчээ. Хоногийн нөхцөл байдлыг харахад Амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдсэн байна. 
ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 402 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 63, төлөвлөгөөт 136 мэс засал хийгджээ. 

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620355
0 эможи

Зочин
2020-10-10 13:40
ХОНОГИЙН МЭДЭЭ
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up