Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Цагаан мөр” дурсамж НОМЫН НЭЭЛТ боллоо Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Цагаан мөр” дурсамж НОМЫН НЭЭЛТ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Цагаан мөр” дурсамж НОМЫН НЭЭЛТ боллоо

2020 оны 10 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ.

Тэгвэл энэ сарын 06-ны өдөр буюу Намрын дунд хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон хар морь өдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэнгийн “Цагаан мөр” дурсамж номын нээлт боллоо.

Энэхүү номонд түүний хүүхэд нас, оюутан сурагч ахуй үе болон ажил амьдралын бүхий л үеийг хамарч, ахан дүүс, анги танхимын найз нөхөд , үе үеийн багш нар болон удирдлагууд, ажил мэргэжил нэг хамт олны төлөөлөл, гэр бүл болон журмын нөхөд, үйлчлүүлэгч нар нь олон сайхан ховор нандин дурсамжийг бичжээ.

Arslan.mn

Энэ үеэр хань Б.Доржпүрэв “Нялх багын сэтгэлээр дасан танилцаж, насан туршийн хайр ундраан нэгэн жаранг хамтдаа туулж яваа ханийнхаа дурсамж номын эхний үгийг эвлүүлж бичих эрх надад оногдлоо. Хүний амьдралын нэгэн жаран гэдэг агуу их цаг хугацаа. Энэ он жилүүдэд амьдралын тогоонд хамтдаа буцалж , эмч хүний жаргал зовлонгийн гэрч болон ханиа түшин тулж , бас түгшин шаналж байсны хувьд ханийнхаа эх үрийн амь насны төлөө хэрхэн тэмцэж ирснийг нь мэдэх нэгэн би.

“Цагаан мөр” дурсамж ном магадгүй нэг талаар хүний амьдралын дурсамж мэт боловч нөгөө талдаа энэ мэргэжлийн замаар алхах нэгэнд онол практикийн хийгээд судалгаа шинжилгээнд ач холбогдол болон үлдэж буйг тэмдэглэхэд таатай байна" гэсэн юм.

Arslan.mn

“Цагаан мөр” номын эмхтгэн найруулагчаар Д. Долгорсүрэн, Продюсероор Б. Доржпүрэв, Н.Мөнхцэцэг нар ажилласан бол номын багт МУСГЗ Д.Нямаа, Ж.Мөнхцэцэг, Т.Нарангуа, Д.Энхнаран, Н.Энхжин, Н.Намхайн Одсүрэн нарын уран бүтээлчид ажилласан байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620307
0 эможи

Зочин
2020-10-08 10:55
keyboard_arrow_up