ЦЕГ: Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа ЦЕГ: Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа

2020 оны 10 сарын 01

Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Сүүдэр бүү тусга”, Эрүүгийн цагдаагийн албанаас зохион байгуулж байгаа “Нуугдмал-3” аяны хүрээнд хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршиг, эрх зүйн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэргийг илрүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг өнөөдөр /2020.10.01/ Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулсан юм. Зөвлөгөөнд Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баярсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлэгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр болон Нийслэлийн харьяа хувийн хэшлийн эрүүл мэндийн байгууллагын 157 алба хаагч, ажилчид оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнөөр бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай шалгаж шийдвэрлэх, энэ төрлийн нуугдмал гэмт хэргийг илрүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулахад гарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замд эрүүл мэндийн байгууллагын оролцоо сэдвээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагаа, бодлого чиглэлийг зөвшилцөж, зөвлөгөөнөөс гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн хамтарсан зөвлөмжийг боловсруулж эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620178
0 эможи

Зочин
2020-10-01 20:58
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up