Шатахуун тээвэрлэж явсан “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл салж замын хажуу руу унажээ Шатахуун тээвэрлэж явсан “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл салж замын хажуу руу унажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Шатахуун тээвэрлэж явсан “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл салж замын хажуу руу унажээ

2020 оны 10 сарын 01

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн “Баянгол” сумын төвөөс урд зүгт 15 км-т байрлах “Хараа” багийн “Баянцогтын даваа” гэдэг газар 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл салж авто замын хажуу руу унажээ.

Тодруулбал, “Хан жаргалант” ХХК-ийн эзэмшлийн “Норд-1310” загварын зүтгүүрийн чиргүүл Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 2.3 тонн шатахуун тээвэрлэж явсан байна. Тухайн авто машины зүтгүүрийн чиргүүл зүтгүүрээс салж авто замын хажуу руу унасан тухай дуудлагыг өчигдөр 19:35 цагт өгчээ.  

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан 20:13 цагт очиж, дөрвөн цаг 50 минут ажиллаж, чиргүүлийг татан босгосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
2
wow an post
3
yay an post
4
sad an post
10
ouch an post
5
confuse an post
9
angry an post
6
620171
54 эможи

Булган
2020-10-03 21:59
Жолооч зүгээрүү.
Иргэн
2020-10-02 16:30
Норд 38 ТН 40 тн ачдаг азаар бага ачаатай явсан юм байхдаа амьдрахын төлөө зүтгэж байж өрөнд орох хэцүү .
Зочин
2020-10-01 20:57
keyboard_arrow_up