2019 оноос хойш 7000 орчим гадаадын иргэнд ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлжээ 2019 оноос хойш 7000 орчим гадаадын иргэнд ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

2019 оноос хойш 7000 орчим гадаадын иргэнд ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлжээ

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож, хялбаршуулах зорилт тавьж, цахим үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2019 оноос эхлэн  https://evisa.mn/ цахим үйлчилгээний сайтаар дамжуулан гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, оршин суух зөвшөөрлийн сунгалт, виз сунгалтын үйлчилгээг үзүүлж байна.

Цахим үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд цаг хугацаа орон зайнаас үл хамааран байгаа газраасаа интернэт ашиглан уг үйлчилгээг шуурхай авч буй юм. 2019 оноос хойш өнөөдрийн байдлаар 11 улсын 7000 орчим гадаадын иргэнд 10 төрлийн үйлчилгээг үзүүлээд байна. Тодруулбал, 2000 иргэнд бизнес олон удаагийн визийн зөвшөөрөл, 2100 иргэнд олон улсын хилийн боомт дээр олгох жуулчин ангиллын визийн зөвшөөрөл, 800 иргэнд суралцах ангиллын визийн зөвшөөрөл олгосон байна. Мөн хөрөнгө оруулагч болон хөдөлмөр эрхлэгч 350 гаруй гадаадын иргэнд оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх зэрэг үйлчилгээг үзүүлжээ.

Гадаадын иргэдийн виз зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, оршин суух зөвшөөрлийн сунгалт, виз сунгалтын үйлчилгээг авахын тулд иргэд өмнө нь  2-3 удаа биечлэн ирдэг байсан бол одоо цахимаар авч байна. Энэ нь иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн чухал ач холбогдолтой.

Цахим үйлчилгээг авахдаа иргэд  https://evisa.mn  холбоосоор нэвтэрч бүртгүүлэх бөгөөд зааврын дагуух мэдээлэлтэй танилцаж, улмаар үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримтын бүрдлийг оруулж илгээнэ. Бичиг баримтын бүрдэл бүрэн тохиолдолд систем таны хүсэлтийг хүлээн авч,  ажлын 3 хоногт багтаан визийн зөвшөөрлийн хариуг цахимаар болон мессежээр мэдээлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620124
0 эможи

ХЗДХЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up