Ирэх сард ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай Ирэх сард ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх сард ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуургатай

2020 оны 9 сарын 29

Arslan.mn

Аравдугаар сарын урьдчилсан төлвөөр Монгол орны баруун аймгуудын нутгаар буюу Увс аймгийн ихэнх, Завхан аймгийн баруун,  Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас /ОЖД/ 1.5-2 градус хүйтэн, бусад нутгаар ОЖД орчим байна. Хур тунадасны хувьд Сүхбаатар аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн Зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар энэ сард  Төв аймгийн хойд, Сэлэнгэ аймгийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД-ын орчим, температур нь шөнөдөө 4-9 градус, өдөртөө 8-13 градус байна. Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Агаар болон хөрсөн дээр хүйтэрч болзошгүй байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ын орчим байна. Хур тунадасны хувьд Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар ОЖД-ын орчим байна. Агаарын температурын хувьд шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус байна. Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджын орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Сүхбаатар, Дорнод аймгуудын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджын орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэнд, нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620103
0 эможи

Зочин
2020-09-29 13:22
keyboard_arrow_up