М-Си-Эс Кока-Кола компани “Эх орныхоо усны ирээдүйн төлөө Цэнхэр Алт усаа хайрлая арга хэмжээнд нэгдлээ М-Си-Эс Кока-Кола компани “Эх орныхоо усны ирээдүйн төлөө Цэнхэр Алт усаа хайрлая арга хэмжээнд нэгдлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

М-Си-Эс Кока-Кола компани “Эх орныхоо усны ирээдүйн төлөө Цэнхэр Алт усаа хайрлая арга хэмжээнд нэгдлээ

2020 оны 9 сарын 28

Arslan.mn

Монгол орон усны нөөцөөрөө дэлхийд сүүлийн 25-д ордог усны нөц багатай орнуудын нэг юм. Бид одоогийнх шигээ усаа хэрэглэсээр байвал 2026 оноос усны хомсдолд орж эхлэх эрдэмтдийн судалгаа ч гарсан байна. 

Усны нөөцийг хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Кока-Кола компани “Эх орныхоо усны ирээдүйн төлөө Цэнхэр Алт усаа хайрлая арга хэмжээнд нэгдлээ.

Тус компани эх орныхоо усны ирээдүйн төлөө хийсэн нэгэн томоохон бүтээн байгуулалт нь Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж юм. 

Энэхүү байгууламж хоногт 2,000 тн үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх хүчин чадалтай ажээ. Цэвэршүүлсэн усны чанарын үзүүлэлт нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх, цэвэршүүлсэн бохир усны стандартыг хангасан байна. Өнгөрөгч оны байдлаар цэвэршүүлсэн усны 5%-ийг УБ Нэгтгэл ХХК-д үнэ төлбөргүй нийлүүлэн Улаанбаатар хотын зам талбайг угааж цэвэрлэх, үйлдвэрийн орчны ногоон байгууламжийг услахад зарцуулжээ. Ингэснээр жилдээ 5,000 өрхийн цэвэр усны нөөцийг хангахуйц усыг хэмнэж чадсан байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620102
1 эможи

Зочин
2020-09-28 19:39
keyboard_arrow_up