Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх“ сургалт эхэллээ Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх“ сургалт эхэллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдад зориулсан “Хүний эрхийн сургагч багш бэлтгэх“ сургалт эхэллээ

2020 оны 9 сарын 28

Arslan.mn

"Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад зориулсан "Хүний эрхийн сургагч багш бэлтгэх" сургалт  Мөрдөн байцаах албаны хурлын  танхимд эхэллээ. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд  Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг,  Цагдаагийн ерөнхий газрын  Соён гэгээрүүлэх Албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн,  Цагдаа, Дотоодын цэргийн  Сургалтын нэгдсэн төвийн дарга,  хурандаа Ц.Наранбаатар, алба хаагчдын  төлөөлөл оролцов.

Сургалтын  зорилго нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан  хандлагыг  төлөвшүүлэх, арга зүйгээр дэмжлэг үзүүлэх зорилгоор  Цагдаагийн ерөнхий газрын харьяа  алба, байгууллагуудын сургалт  хариуцсан алба хаагчдын  хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэн,  тэднээр дамжуулан цагдаагийн байгууллагад хүний эрхийн  боловсрол олгох  үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад  чиглэгдэж байгаа юм.

Энэхүү  сургалтаар  "Хүний  эрхийн үндсэн ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага", "Хүний эрхийн олон улсын гэрээг хэрэглэх нь", "Жендэрт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл",  "Хүүхдийн эрх хамгаалал", " Хөдөлмөрийн хүрээний  суурь" зарчим ба цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрлөх эрх" зэрэг 10 гаруй сэдвээр   Хүний Эрхийн  Үндэсний Комиссын реферэнт, ахлах,  удирдлагуудын төлөөллүүд хичээл заана.

Сургалт гурван өдөр үргэлжилнэ.

Гэрэл зургийг цагдаагийн дэслэгч Х.Баднаажонон

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620099
0 эможи

Зочин
2020-09-28 19:39
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up