ЦАГ АГААР: Ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүй ЦАГ АГААР: Ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүй

2020 оны 9 сарын 28

Arslan.mn

Есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

2020 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 10 сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар, 2-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байх төлөв гарлаа гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620088
0 эможи

Зочин
2020-09-28 19:38
Зочин
2020-09-28 11:24
keyboard_arrow_up