COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижуулж, харуулын байртай болгожээ

админ
2020 оны 9 сарын 27

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулж эхэлсэн.


Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусч байгаа бөгөөд тохижилтын ажлын хүрээнд явган зам, 30 машины авто зогсоол, түшиц хана, эко хавтан бүрэн хийгдэж зүлэгжүүлэлт, сандал ширээ, чийрэгжүүлэлтийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, волейболлын талбай, 00 байрлуулж, хашлаганы тросс татах, доод явган замын ажлууд хийгджээ. Мөн хог ялгах цэг байршуулсан байна.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм “Тохижилт бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Ирэх долоо хоногт хяналтын камер суурилуулна. Мөн харуулын байр хийсэн. Сүүлд яагаад харуулын байрыг шийдсэн гэвэл оройн цагаар хүмүүс ирж архидан согтуурах асуудал гарч байна. Тиймээс бид байнгын харуул, хамгаалалттай байлгах нь зүйтэй гэж үзсэн. Энэ талд бид Экологийн цагдаагийн албатай хамтарч ажиллаж байна. Тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайгаас зарим зүйлс бас алдагдсан” болохыг тайлбарласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620081
1 эможи

Зочин
2020-09-28 19:37
Зочин
2020-09-28 11:49
МАШИНЫ ЗОГСООЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
Зочин
2020-09-27 12:43
keyboard_arrow_up