“Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе халдварын сэргийлэлт, хяналт 2020“ улсын хэмжээний сургалт амжилттай боллоо “Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе халдварын сэргийлэлт, хяналт 2020“ улсын хэмжээний сургалт амжилттай боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе халдварын сэргийлэлт, хяналт 2020“ улсын хэмжээний сургалт амжилттай боллоо

2020 оны 9 сарын 26

Arslan.mn

УНТЭ нь ЭМЯ- ны Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе аян” –ыг хэрэгжүүлж байна. Тэгвэл уг аяны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын халдвар судлаач, халдварын сэргийлэлт, хяналт хариуцсан мэргэжилтнүүдийн дунд “Эрсдэлгүй эмнэлгийг бүтээцгээе халдварын сэргийлэлт, хяналт 2020“ улсын хэмжээний сургалтыг хоёр өдрийн турш зохион байгууллаа.


Уг сургалтаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын тохиолдлыг цаг алдалгүй илрүүлэх, олон эмэнд тэсвэржсэн бичил биетний дамжих зам, тандалт, халдвараас сэргийлэх чиглэлээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ЭТҮХХ-ын тандалт, судалгааны тасгийн дарга Ж.Нямсүрэн, ЭТҮХХ-ын тандалт, судалгааны тасгийн тархвар судлаач Г.Нарантуяа, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Микробиологийн тэнхмийн эрхлэгч Ч.Баттогтох, УНТЭ –ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн нян судлаач эмч Б.Отгонбаяр нар лекц тавьсан нь олон эмч, мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан юм.


Уг сургалтанд ХСҮТ, ШУГТЭ, УХТЭ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ, Эмгэг судлалын үндэсний төв, Наркологийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул эрүүл мэндийн төв, Өргөө амаржих газар, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, СБД –ийн эмнэлэг, ЧД –ийн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэг, СХД –ийн эмнэлэг, БЗД –ийн эмнэлэг,  Багануур дүүргийн эмнэлэг, Налайх дүүргийн эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Хүүхдийн сэргээн засах төв, Жаргалан тосгоны эмнэлэг, Хонхор тосгоны эмнэлэг, Гацуурт тосгоны эмнэлэг, Сонгдо эмнэлэг зэрэг бусад хувийн  хэвшлийн эмнэлгүүдийн халдварын сэргийлэлт, хяналт хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтын үр дүн болон үйл ажиллагаанд оролцогчдын сэтгэгдэл өндөр байсан ба цаашид уг чиглэлээрх сургалтыг тогтмол давтамжтайгаар, орон нутаг, аймгуудын нэгдсэн эмнэлгүүдийг хамруулан зохион байгуулах саналыг энэ үеэр эмч мэргэжилтнүүд тавьж байсан юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620072
3 эможи

Зочин
2020-09-26 13:26
keyboard_arrow_up