COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 21, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

админ
2020 оны 9 сарын 25

No description available.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор “Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт, чиг хандлага “ сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Уг хурлыг зохион байгуулснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудал болон эрх зүйн зохицуулалт, олон улсад хорихоос өөр төрлийн ялын жишиг судалгаа, чиг хандлагын талаар эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын дунд хэлэлцүүлж тэдний судалгааны ажлын үр дүнг практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх замаар ял эдлүүлэх  үйл ажиллагааг боловсронгуй болгох ач холбогдолтой юм.

Тус эрдэм шинжилгээний хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний коммис, Дотоод хэргийн их сургууль, Өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Ажил олгогч эздийн холбоо болон бусад судалгааны болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

No description available.

Хурлаар Монгол улсад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шүүхээс албадан хөдөлмөрлүүлж ирсэн уламжлал, Нийтэд тустай ажил хийлгэх ялын уламжлал болон шинэчлэл, ялын гүйцэтгэлийн бодлого, үр нөлөө, анхаарах асуудал, эрх зүйн зохицуулалтын онцлог, ялын хэрэгжилт анхаарах зүйлс зэрэг сэдвүүдээр  илтгэлүүд тавигдаж хуралд оролцогсод санал бодлоо солилцсон.

Мөн гадаадын зарим орнуудад нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааны онцлог, ажил хийлгэж буй байгууллагын үүрэг, цаашид  анхаарах зүйлс, ялтны эрх зүйн байдал, ялын хугацаа, ажиллуулах чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцүүллээ .

Хурлын үеэр тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж хурлаас гарсан зөвлөмжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо .

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620070
0 эможи

Зочин
2020-09-25 21:31
keyboard_arrow_up