Цагдаагийн ерөнхий газраас ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа Цагдаагийн ерөнхий газраас ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгууллаа

2020 оны 9 сарын 25

Arslan.mn

Монгол улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой 2021 онд тохионо.  Энэхүү түүхэн үйл явдалтай холбогдуулан  цагдаагийн байгууллагаас олон ажил, арга хэмжээг төлөвлөн  эхлүүлээд байна.

Өчигдөр /2020.09.24/ “Монгол Улсын цагдаагийн байгууллагын түүхэн баримт бичгийн эмхтгэл” /1911-2021 он/, “Монгол Улсын цагдаагийн байгууллагын түүх” /1911-2021 он/ номуудын талаарх хэлэлцүүлгийн зохион байгуулсан юм. 

Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын  Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Захиргааны удирдлагын  газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Монгол улсын гавьяат хуульч, хошууч генерал Б.Пүрэв, Д.Сандаг-Очир, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Ч.Амарболд болон ахмадууд, алба хаагчдын төлөөлөл  оролцлоо.

Энэ үеэр Төрийн соёрхолт, түүхч Д.Өлзийбаатар, түүхийн ухааны доктор Г.Дашням, Г.Мягмарсамбуу, Р.Төрдалай, Н.Алтантөгс, Хууль зүйн ухааны доктор, цагдаагийн бэлтгэл хурандаа  М.Эрдэнэбаяр нар  цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг байгуулагдсан он цаг, онол арга зүйн асуудал, номын бүтцийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн төгсгөлд цагдаагийн байгууллагуудын удирдлага, алба хаагчдын санал, хүсэлтийг  сонссон юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620062
0 эможи

Зочин
2020-09-25 21:31
Зочин
2020-09-25 12:58
keyboard_arrow_up