Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг ӨӨРТ ОЙР ЦЭГЭЭС авах боломжтой боллоо Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг ӨӨРТ ОЙР ЦЭГЭЭС авах боломжтой боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг ӨӨРТ ОЙР ЦЭГЭЭС авах боломжтой боллоо

2020 оны 9 сарын 25

Arslan.mn

Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл иргэд, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойрхон нэгжид хандан, үйлчилгээ авах боломжтой болж буй юм. 

Харин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлгийн хариу болон хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авах ёстойг анхаарна уу.

Arslan.mn

Эх сурвалж: ХЗДХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620056
0 эможи

Зочин
2020-09-25 21:32
Зочин
2020-09-25 12:57
ХЗДХЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up