Сөүлээс 262 зорчигч эх орондоо ирлээ Сөүлээс 262 зорчигч эх орондоо ирлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сөүлээс 262 зорчигч эх орондоо ирлээ

2020 оны 9 сарын 25

Arslan.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-7302 рейсийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд буулаа.

Тухайн нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүлийн 55, өндөр настан 10, Эрүүл мэндийн шалтгаантай 31, жирэмсэн болон асран хамгаалагчтай 31, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 154 нийт 262 зорчигч ирсэн юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Альфа”” Кентавр” “Дреам”зочид буудал, "Сэлбэ"амралтын газарт тусгаарлажээ.

Зорчигчдын ачаа тээшийг ариутгал халдваргүйтгэл хийсний дараа 5 хоногийн дараа хүлээлгэж өгөх юм.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын хоёр байцаагч нислэгийн явцад зорчигчдын эрүүл мэндэд тандалт хийж, заавар зөвлөмж өгсөн байна.

Агаарын хөлөг газардсаны дараа тус албаны улсын /ахлах/ байцаагчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620051
0 эможи

Зочин
2020-09-25 21:30
Зочин
2020-09-25 12:56
keyboard_arrow_up