Авлигын мөнгөө оймсондоо нуусан Н.Баярсайханд 2,8 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо Авлигын мөнгөө оймсондоо нуусан Н.Баярсайханд 2,8 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Авлигын мөнгөө оймсондоо нуусан Н.Баярсайханд 2,8 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

2020 оны 9 сарын 22

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр товлон зарлагдсан шүүгдэгч Н.Баярсайхан нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан боллоо. 

Шүүгдэгч Н.Баярсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Э.Аззаяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Ш.Тэгванданг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хүртэлх хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.Элдэв-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч С.Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хясан боогдуулах аргаар хахууль авах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж оролцсон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Д.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Баярсайханд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан нийт 831.564.458 /найман зуун гучин нэгэн сая таван зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
619977
6 эможи

A6s6saz6szzaaw6sasssàeášas
2020-09-22 13:20
Tsatsargana šašassásassz6šasásáaąsšà šáássšąssaašassaáéššaášsšásaášzssšáaášáasaaš ⁶sááá šsšáššssšsašassašsšššššzw
6w6af6swzssa
2020-09-22 13:17
stewart A sswzWwazW6azsSass6Wzw6
a
2020-09-22 13:17
Seznam áW6w 66s6 6wZwáàssa ss6waz66s6šaás6w
Зочин
2020-09-22 12:05
Хорьж яах юм бэ. Бүх хөрөнгийг нь хураа... Тэгээд төрийн байгууллагад ажиллах эрхийг нь хасаад л боллоо.
Зочин
2020-09-22 11:53
Зочин
2020-09-22 11:36
Шүүгч нарыг олонд ил болго өмгөөлөгч ч хэн гэдэг хүн бна ил брлго
Раднаасэд нь яах вэ ??
2020-09-22 10:25
Раднаасэдийн хүн авилгаа тэрэнтэй хуваадаг байсан гэж яриад байна ?? Раднаасэдэд арга хэмжээ авьяа Ард түмээн
Монгол улсын иргэн
2020-09-22 09:41
2,8 жил гэнээ? Олон олон саяар нь хахууль авчаад, бас төрөөс олон жил цалин авсан л байхдаа, төрийн албан хаагчийн нэр хүндийг байхгүй дээр нь хогонд хутгаж хаячаад 2,8 жил үү! Хөрөнгийг нь хураахгүй юм уу? Хахуулиар авсан эд хөрөнгө нь өөрт нь байж байг гэж байгаамуу? Энэ одоо хүний эрх үү? Энэ тэгээд шудрага шүүх юмуу? Энэ тэгээд шудрага нийгэм үү? Бусад төрийн албан хаагчдад ингэж жишээ болох юмуу? Олон сая, тэр бумаар идсэн байхад нь 2,8 жил авсан авилгал чин чамд үлдэнэ гэж үлгэр жишээ үзүүлж байгаамуу? Ичихгүй байна уу? Ямар муухай юм бэ? Ямар гое шийтгэсэн дүр үзүүлдэг шүүх засаглал вэ? Ямар хуурамч юм бэ? Ийм байхаар яаж шүүхэд итгэх юм бэ?
АВЛИГАЧИН хуулийнханд ичих нүүр алга
2020-09-22 08:50
АВЛИГА авсан нь тодорхой хүнд ЯАСАН БАГА ЯЛ өгч байна вэ? ШҮҮГЧ, ПРОКУРОР ЯЛ өгсөн болж жүжиг тавьж байна. ЭНЭ АВЛИГАЧИН шүүгч, прокурор нарыг шууд зайлуулаач. ТЭД АВЛИГА авч хэргийг шийдсэн байна.
keyboard_arrow_up