СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр, байшин шатаж хоёр иргэн амиа алджээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр, байшин шатаж хоёр иргэн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айлын гэр, байшин шатаж хоёр иргэн амиа алджээ

2020 оны 9 сарын 18

Arslan.mn

Өчигдөр Баянзүрх дүүрэгт айлын байшин, Налайх дүүрэгт гэр шатаж хоёр иргэн амиа алджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 7-140 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны 08:26 цагт хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 08:45 цагт очиж иргэн Э-ын 6×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн 57 настай, эрэгтэй Э өртөж нас баржээ.

Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн 17-1 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:42 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 39 км замыг туулан 00:20 цагт очиж иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан ба тус гал түймэрт иргэн 28 настай, эрэгтэй Б өртөж нас барсан.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619929
0 эможи

Зочин
2020-09-21 07:00
Зочин
2020-09-19 00:44
Зочин
2020-09-18 12:59
keyboard_arrow_up