СҮХБААТАР: Шилдэг хэсгийн төлөөлөгчдийг шалгарууллаа СҮХБААТАР: Шилдэг хэсгийн төлөөлөгчдийг шалгарууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

СҮХБААТАР: Шилдэг хэсгийн төлөөлөгчдийг шалгарууллаа

2020 оны 9 сарын 18

Arslan.mn

Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмээнийг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас амжилтай зохион байгууллаа. Гурав дахь жилдээ болсон уг тэмцээнд Дарьганга сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Оюунболд тэргүүн байрыг эзэллээ.

Мөн Түвшинширээ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ууганбаяр, Уулбаян сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Сугаржав нар удаах байрыг эзэлсэн юм.

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан нь орон нутгийн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах,  үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилдгаараа онцлог. Энэ удаагийн тэмцээнд Сүхбаатар аймгийн 12 сум хариуцсан хэсгийн төлөөлөгч оролцов.

Arslan.mn

Тэд уламжлал ёсоор хууль эрх зүй, англи хэлний мэдлэг, замын хөдөлгөөний дүрмийн шалгалт, хэргийн газрын үзлэг хийж ул мөр бэхжүүлэх, бие бялдрын шалгалт, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд ажиллах чадвар, буудлага, АКМ, ПМ бууны задаргаа болон угсралт, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, мал зүслэх, шүдлэх, им тамгыг нэрлэх зэрэг төрлөөр өрсөлдсөн юм.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619916
0 эможи

Зочин
2020-09-21 07:03
Зочин
2020-09-19 00:42
Зочин
2020-09-18 13:01
keyboard_arrow_up