Гурван ДЭН БУУДЛЫН үйл ажиллагааг зогсоох санал гаргажээ Гурван ДЭН БУУДЛЫН үйл ажиллагааг зогсоох санал гаргажээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гурван ДЭН БУУДЛЫН үйл ажиллагааг зогсоох санал гаргажээ

2020 оны 9 сарын 16

Arslan.mn

"Дэн буудал" арга хэмжээ удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудад Цагдаагийн ерөнхий газар, дүүргийн Цагдаагийн 1, 2 хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан хяналт шалгалтыг Чингэлтэй дүүрэгт байрлах 12 дэн буудалд хийлээ.

Шалгалтаар дэн буудлуудын зочдын өрөөний талбайн хэмжээ стандарт заасан хэмжээнээс бага, орны гудас матрас болон цагаан хэрэглэлүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлчлүүлэгчийн тоогоор гарын алчуургүй,ариун цэврийн өрөөнд 1 удаагийн оо, сойз, саван, шампунь хангалтгүй, 1 удаагийн хэрэгслийн шинжилгээний бичиггүй, ажилчид ажлын хувцасгүй, цэвэрлэгээнд халдваргүйтгэлийн бодисыг зааврын дагуу тогтмол хэрэглэж хэвшээгүй, өрөөнүүдийн өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй байна.

Шалгалтад хамрагдсан 12 газраас 3 дэн буудал нь засвартай байсан.

Хяналт шалгалтаар зөрчилтэй байсан гурван дэн буудлын үйл ажиллагааг зогсоох санал өгч, мөн хоёр дэн буудалд ЗТХ-ийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар өгч ажиллаа.
 

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
619882
3 эможи

Зочин
2020-09-17 14:57
keyboard_arrow_up