ЦЕГ: Ахмад дайчин, бэлтгэл хошууч 97 настай Б.Рагчаад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ ЦЕГ: Ахмад дайчин, бэлтгэл хошууч 97 настай Б.Рагчаад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Ахмад дайчин, бэлтгэл хошууч 97 настай Б.Рагчаад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ

2020 оны 9 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын  Зөвлөлийн гишүүдийн  төлөөлөл  ахмад дайчин,  цагдаагийн байгууллагадаа үр бүтээлтэй 26 ажилласан бэлтгэл хошууч, 97 настай  Б.Рагчаа гуайд хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү үйл  ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дотоодын цэргийн штабын  дарга С.Ганбат, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.

Бэлтгэл хошууч Б.Рагчаа нь 1923 онд Ховд аймгийн Цэцэг суманд төрж,  97 насыг наслаж,   үр хүүхдүүдийн хамт  амьдарч байна. Тэрээр 1960 онд паспортын  байцаагчаас ажлын гараагаа эхлэж, Хууль цаазын дунд сургуулийг хуульч мэргэжилээр төгсөн, сэргийлэн хамгаалах байцаагч, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах байцаагч, Октябрийн районы цагдан сэргийлэх хэлтэст ахлах байцаагч гээд цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт  гарчээ.

Төр засгаас түүний алдар гавьяаг үнэлэн “Онц сэргийлэгч”, “Монгол цагдаа медаль”, “Алтан гадас” одон,  Байлдааны медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнагдаж байжээ. Тэрээр 1945 оны чөлөөлөх дайнд  Танкийн тусгай хорооны  ариун  цэврийн  зааварлагчаар  оролцсон  цагдаагийн байгууллагын ахмад дайчин юм.

Энэ үеэр ахмад дайчин, бэлтгэл хошууч Б.Рагчаад  Цагдаагийн ерөнхий газрын даргын гарын бэлэг,  дурсгалын зүйлс,  "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа.  Бэлтгэл хошууч Б.Рагчаа:

 - Би энэ жил нас сүүдэр 97 хүрлээ. Цагдаагийн байгууллагаасаа гурван насаар л дүү гэсэн үг. Цагдаагийн байгууллагатайгаа хувь тавилангаа холбосноо их бэлгэшээж, баярлаж явдаг. Одоо ажиллаж байгаа болон хойч үеийнхээ залууст ажил албандаа чин сэтгэлээсээ хандаж ажиллавал буян нь их шүү гэж хэлье" гэж ярьлаа.

Ахмад дайчин, бэлтгэл хошууч Б.Рагчаа гуайдаа эрүүл энхийг хүсэж байна.  

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619856
2 эможи

Зочин
2020-09-16 14:08
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up