У.ЦОЛМОН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВРАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ У.ЦОЛМОН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВРАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.ЦОЛМОН ХҮҮГИЙН АМЬ НАСЫГ АВРАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2020 оны 9 сарын 12

Саяхан л ахтайгаа хөөцөлдөн тоглож байсан У.Цолмон хүү өдгөө гэртээ өвчиндөө шаналан хэвтэж байна. У.Цолмон хүү 2019 онд тархины хоргүй хавдар, тархины тал хувийн угжилттай хэмээх хавсарсан онош илэрсэн байдаг. Тухайн үедээ хүүг гэр бүлийнхэн нь хамаг нөөц бололцоогоо шавхаж 100 сая төгрөгийн хагалгаанд оруулж байжээ.

Хамгийн харамсалтай нь зургаан сарын дараа хордлогын шинж илэрч эхэлсэн. Улмаар бүрэн шинжилгээ өгөхөд тархинд дахин хавдар ургасан байсан аж. Одоогийн байдлаар хүүгийн бие өдрөөс өдөрт муудаж байгаа. Мөн өглөө босохдоо л явж чадахгүй болж, дахин нэг өглөө сэрэхэд л ой ухаанаа алдсаар.

Тиймээс хүүгийн ээж цахим орчинд хүүд минь туслаач хэмээн пост оруулж эхэлснээр 11 сая төгрөг дансанд л цугласан. У.Цолмон хүү 9 сарын 15-ны өдөр БНСУ руу тусгай нислэгт хамрагдан хагалгаанд орохоор нисэх юм. Харин хагалгаанд шаардлагатай 100 гаруй сая төгрөгөөс 11 сая төгрөг цугласан учраас олон нийтэд хандан сайн үйлсийн аянд нэгдэж 9 настай У.Цолмон хүүд амьдрал бэлэглэхэд нь туслаарай хэмээн хүслээ.

БНСУ-ын эмнэлгээс ирсэн хариу нь өдөр хоног, цаг, минут тутам үнэтэй, амь насанд халтай гэжээ. Хүү 5 хоногийн дараа гэхэд 100 сая төгрөг цуглуулж тус улсыг зорьж хагалгаа хийлгэвэл 100 хувь эдгэрнэ. Уншигч та 9 настай У.Цолмон хүүд туслахыг манай сайтын хамт олны зүгээс уриалж байна.

ХААН БАНК:төгрөгийн 5779194447 тоот данс,

ХААН БАНК:Валютын USD: 5779194436 тоот данс

Ээж Танягийн Намуундарьяа Утас: 9811-4880 9917-7145

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619784
1 эможи

Зочин
2020-09-13 18:39
Зочин
2020-09-13 10:15
Балчир монгол үрсээ өвчнөөр ослоор алдсаар байх уу. Туслаарай монголчууд аа
Зочин
2020-09-12 10:28
keyboard_arrow_up