ЦАГ АГААР: Нойтон цас орж, ХҮЙТЭРНЭ ЦАГ АГААР: Нойтон цас орж, ХҮЙТЭРНЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Нойтон цас орж, ХҮЙТЭРНЭ

2020 оны 9 сарын 11

Arslan.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар нойтон цас орохыг анхааруулж байна.

Тодруулбал, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи есдүгээр сарын 12-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, есдүгээр сарын 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Есдүгээр сарын 12-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. Есдүгээр сарын 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
619771
5 эможи

Зочин
2020-09-13 18:37
Зочин
2020-09-11 15:31
Зочин
2020-09-11 12:31
keyboard_arrow_up