Шатахуун түгээх станцуудын шатахуунаас УС ИЛЭРЧЭЭ Шатахуун түгээх станцуудын шатахуунаас УС ИЛЭРЧЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шатахуун түгээх станцуудын шатахуунаас УС ИЛЭРЧЭЭ

2020 оны 9 сарын 10

Arslan.mn

Шударга өрсөлдөөнт хэрэглэгчийн төлөө газраас шатахуун түгээх станцуудад 2020 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд хийсэн хяналт шалгалтын үр дүнгийн талаар танилцууллаа.

Тус хяналт шалгалтад аж ахуй нэгжүүд, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа аж ахуй эрхлэгчид зэрэг холбогдох төрийн болон бусад байгууллагууд хамрагдсан байна.

ШӨХТГ-ын Өрсөлдөөн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг "ШӨХТГ-аас шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд 2020 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдөр хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтыг МХЕГ, Ашигт малтмал газрын тосны газар, стандарт хэмжилзүйн газрууд хамтран хийж гүйцэтгэсэн. 

Шалгалтын хүрээнд нэгдүгээрт Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 19 аж ахуйн эрхлэгчийн шатахуун түгээх станцийн үйл ажиллагаанд түүвэрчлэн шалгалт явуулахад шатахууны шахалтын хэмжээ, марк дугаар зөрөөгүй, лаз ломбо хөндөгдөөгүй, гэрчилгээний дугаар зөрчилгүй, түгээгүүрийн шахалт нь зөвшөөрөх хэмжээнд хэвийн байсан юм. Харин бинзен, дизель түлшний дээжээс шинжилгээ авахад зарим компани шаардлага хангахгүй байна" гэлээ.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Үнээ нэмж борлуулж байгаа зарим газрууд шатахууны үнээ ил тод мэдээлээгүй, ямар үнээр иргэд хэрэглэгчдэд худалдан борлуулж байгаа нь тодорхойгүй байсан зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн.

Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал нь түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулсан тул хуулийн дагуу уг зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэл өгсөн.

Есдүгээр сарын 4-нд хийсэн шалгалтаар хууль бусаар жижиглэнгийн худалдаа эрхэлсэн нэр бүхий гурван тээврийн жолооч, зориулалтын бусаар ашигласан гэх тээврийн хэрэгслийг баримтжуулсан.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд эхний дүгнэлтээр,

  • "Тэс Петролуим" ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензины хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
  • "Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензины савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн.
  • "Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус илэрсэн.
  • “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Түүнчлэн МЕХГ-аас импортоор оруулж буй шатахууны найрлага дахь хүнд металл, хүхрийн агууламж их байгаа нь тээврийн хэрэгсэл эвдэх, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл болж байна гэж мэдээллээ. Энэ талаар тус газраас "Ус нь шатахууны саванд цэвэрлэгээ хийгээгүй удсанаас конденсацаар үүсдэг. Иймээс шатахуун худалдаалах байгууллагууд савны цэвэрлэгээг хийж, хэрэглэгчдэд цэвэр шатахуунаар үйлчлэх үүрэгтэй" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
619757
4 эможи

Зочин
2020-09-11 15:29
Зочин
2020-09-11 12:53
Мааньтад керосиныг бусад бодистой холиод шатахуун хийдэг шүү. Үүнийг очиж шалгаад хаавал яасан юм бэ
Зочин
2020-09-11 12:34
Зочин
2020-09-11 10:56
Петровис хайчив
Бямбажав
2020-09-10 16:31
Байнга шалгаж байх хэрэгтэй бүх колонкуудын шатахуун рольцтой шүү
keyboard_arrow_up