ТЕГ-ын Газрын дарга Н.Баясгаланг баривчилжээ ТЕГ-ын Газрын дарга Н.Баясгаланг баривчилжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-ын Газрын дарга Н.Баясгаланг баривчилжээ

2020 оны 9 сарын 10

Arslan.mn

ТЕГ-ын ажилтнууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хууль бусаар тагнасан дуулиан дэгдэж, удалгүй Засгийн газрын хуралдаанаас тус газрын дарга Д.Гэрэлийг ажлаас нь чөлөөлсөн.

Тухайн үед Д.Гэрэлийг "...Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн" гэж Засгийн газрын хэвлэл,  мэдээллийн абанаас зарласан ч Засгийн газрын гишүүнийг хууль бусаар тагнасан асуудалтай холбоотойгоор чөлөөлөгдсөн гэх мэдээлэл тарж байв. Тэгвэл дээрх асуудлаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл нарыг шалгаж эхэлсэн талаар өчигдрөөс зарим хэвлэл мэдээлээд байна. Нягталбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд гаргасан өргөдлийн дагуу АТГ-аас Д.Гэрэл нарын тагнуулийн найман ажилтныг хууль бусаар бусдыг тагнасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэдний нэг болох ТЕГ-ын Эдийн засгийн аюулгүй байдлын газрын дарга Н.Баясгаланг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.

Б.Гарьд
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
619746
7 эможи

Эрдэнэ
2020-09-12 01:58
Хуулийн дагуу тагнах гэж юу байдаг юм?
Зочин
2020-09-11 15:28
Jenco
2020-09-10 22:26
Oyun Erdene xen ch bish noxoi
Зочин
2020-09-10 13:17
keyboard_arrow_up