БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болно БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-ын 800 иргэнтэй холбоотой хэргийн шүүх хурал энэ сарын 23-нд болно

2020 оны 9 сарын 10

Arslan.mn

Монголд цахим гэмт хэрэг үйлдэх гэж байсан 740 орчим хятад иргэдийг өнгөрөгч оны аравдугаар сарын 30-нд тагнуул, цагдаагийн байгууллагынхан саатуулж, зохион байгуулагчдаас бусад иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан билээ.

Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн нь тогтоогдсон БНХАУ-ын иргэн Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг сарын 9-нд болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цагт товлож шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619744
0 эможи

Зочин
2020-09-10 13:18
Зочин
2020-09-10 11:56
хятадууд нь ялаа аваг.Харин тэднийг замчилсан монголын авилгачид нь яах бол...
keyboard_arrow_up