COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 320 хүүхдийн сургууль ашиглалтад орлоо

2020 оны 8 сарын 21

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 320 хүүхдийн урлаг, спорт заалтай сургуулийн барилгын угсралтын ажилд 2020.08.20-ны өдөр улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад орууллаа.

Барилга байгууламжийн ажлыг норм дүрэм, стандартын шаардлага хангасан материалаар технологийн дагуу чанартай гүйцэтгэсэн бөгөөд орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тохилог тав тухтай орчинд хүүхэд багачууд сурч хөгжих боломжийг бүрдүүлжээ.

Барилга угсралтын ажил гэрээт хугацаанд багтаж дууссан ба зураг төслийн хувьд төлөвлөлт сайтай, үндсэн хийцүүдийн уулзвар хэсэг угсралтын үеийн зураг тодорхой, жишиг болохуйц зураг төсөл байсныг мэргэжлийн инженерүүд онцоллоо.

Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч: БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Гүйцэтгэгч: "Тэд констракшн" ХХК
Зохиогч: "Криетив Монголиа" ХХК

Шинэ хичээлийн жилийг угтсан шинэ бүтээн байгуулалтууд үргэлжилсээр....

Эх сурвалж: БХТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619329
0 эможи

Зочин
2020-08-21 10:46
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up