COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Худалдаа, үйлчилгээ үзүүлж буй бүх иргэн, ААН Ebarimt апплейкшинаар НӨАТ олгох боломжтой боллоо

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал болон бусад холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал: Монголын Татварын алба , Гааль, татвар, санхүү мэдээллийн төв хамтран төлбөрийн баримтыг бүх нийтээрээ олгодог болгох хялбар шийдлийг нэвтрүүлж байна.

Төлбөрийн баримт олгоход тодорхой хэмжээний дэд бүтэц, зай талбай шаардагддаг, мөн бичил бизнес эрхпэгчдэд төлбөрийн баримт олгох зардал нь хүндрэлтэй зэрэг шалтгаануудаар төлбөрийн баримт олгохгүй байх тохиолдол байсан.

Тэгвэл гар утсан дээрх ebarimt апплэйкшнээ ашиглаад иргэд хоорондоо цахим төлбөрийн QRBarimt -ийг үйлдэх боломжтой болж байна. 

"гэлээ.

Энэхүү цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм байна.

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулах юм. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх нь. Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619292
0 эможи

Зочин
2020-08-19 17:26
Зочин
2020-08-19 12:38
keyboard_arrow_up