COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Хууль бусаар малын толгой шуллагааны цех ажиллуулж байсан зөрчлийг илрүүллээ

админ
2020 оны 8 сарын 14

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

МХЕГ-ын даргын баталсан 01/66 дугаартай "Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх, мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хүргэлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийх" удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Е, Н нар нь зөвшөөрөлгүй бог болон бод малын толгой шуллагааны цехийн үйл ажиллагаанд Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд мал эмнэлгийн гэрчилгээгүй гарал үүсэл тодорхойгүй бог болон бод малын толгойг шулдаг, шулсан махыг Хүчит Шонхор худалдааны төв болон хувь хүнээр дамжуулан нийтийн хэрэгцээнд нийлүүлдэг, цехийн өдөр тутмын цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийдэггүй, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, ахуйн зориулалттай ванныг хүнсний зориулалтаар ашигладаг, цехэд хэрэглэдэг ундны усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.
Дээрх 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 4, 5.1 дэх заалтуудын дагуу Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг зогсоох саналыг прокурорт хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
619204
2 эможи

Зочин
2020-08-20 00:22
Энийг хэдэн саяар торгох вэ.
sanah tun
2020-08-17 10:02
мхг гэж ажилаа хийж чаддаггүй газар бна хужаа нарийн хууль бус мах бэлдэж хил давуулж байхад юуч дугархгүй бж ядарсан ардын толгой шийртэй зууралдсаар л 21 зуунтайгаа үлдлээдээ хөөөөрхиииииий
зочин
2020-08-17 08:24
Хаа хаа хаа МХГ үнэндээ дампуурчээ.Ямар аймар ядуучуудад эр бяраа гаргаж байнаа өн аймар том хэрэг илрүүлжээ Баатар цолоор шагнуулах дөхөж дээ.Ядарсан иргэдийг дээрэлхэж байхаар хужаа нартай Зайсанд зориулалтын бусаар барилгажсанТом том дарга нарын хэрэг зөрчлүүддээ арга хэмжээ аваачээ илрүүлэх шаардлаггүй ш дээ түмний нүдэн дээр чинь ил байгаашдээ чадахуу даа бүрдампжурчихсан.
Зочин
2020-08-17 03:08
Үгүй мөн том гэмт хэрэг илэрүүлжээ нөгөө хулгай луйварчин дарга нарын хэрэг үүний дэргэд юу ч биш дээ илэрүүлсэн хүнийг нь улсын баатар цол олгх хэрэгтэй шүү дээ
Зочин
2020-08-16 22:36
Зочин
2020-08-14 17:12
Зочин
2020-08-14 15:21
keyboard_arrow_up