COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэрвэгэр жиргэрүүгийн 680 кг үндэс хилээр гаргахыг завджээ

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

Хууль бусаар 680 кг дэрвэгэр жиргэрүү хилээр гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 13-н буюу өчигдөр Монгол Улсын иргэн М өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн урд хэсэгт, нүүрсэн дунд 680 кг бүхий 43 шуудай дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, хилээр хууль бусаар гаргахыг завдсан байна. 

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

Эх сурвалж: ГЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
619200
1 эможи

иргэн
2020-08-14 18:02
хуулийн дагуу хатуу шийтгэж чадаад байвал гаалийн зөрчил, гэмт хэрэг багасна. Тэгэхгүй толгойг нь илээд "нэр төдий" шийтгэсэн болоод байвал хэзээ ч зогсохгүй. Уг жолооч ч тухайн хэрэгт "хамтрагч" гэдэг нь тодорхой юм байна.
Зочин
2020-08-14 15:21
Зочин
2020-08-14 14:32
keyboard_arrow_up