COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Самар түүж яваад модноос унаж, хүнд бэртжээ

2020 оны 8 сарын 13

Arslan.mn

Самар түүж яваад модноос унаж бэртсэн иргэнийг эмнэлэгт хүргэжээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Баруун салааны аман дахь “Баян-Уул” амралтын газраас хойд зүгт 1.5 километрт зургаан иргэн самар түүж явсны нэг нь буюу 32 настай, эрэгтэй Д модноос унаж бэртсэн байна.

Тэднийг уулнаас буулгаж өгөх хүсэлтийг Эмнэлгийн байгууллагаас Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Хүсэлтийн дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Д модноос унаж, хэвлий хэсгээрээ модны мөчирт зоогдон, толгой нь хагарч ухаангүй байсныг дамнуурга ашиглан уулнаас буулгаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619127
0 эможи

ИРГЭН
2020-08-14 09:06
ЭНЭ ТӨР ЯДУУ ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ ШИЙДВЭР ГАРГАЖ АЖЛАА ЭХЛҮҮЛЖ БАЙГАА НЬ МУУГИЙН ЁР ДОО.САМАР ЖИМС ТҮҮХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСНААС БОЛЖ ХУЛГАЙГААР ТҮҮХ ХҮМҮҮС ЯАРЧ САНДАРСАНДАА ГЭМТЭЖ БЭРТЭН АМЬ НАСАА АЛДАЖ БАЙГАА НЬ ЭНЭ ТӨРИЙН БУРУУ ШИЙДВЭРИЙН ГАЙ.БОЛЧИХООД БАЙГАА САМАР ЖИМСИЙГ АРД ИРГЭДЭД ТҮҮЛГЭХГҮЙ БАЙГАА НЬ ЦААНАА УЧИРТАЙ ГЭЖ ЯРИАД БАЙГАА НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ.ХИЛЭЭ НЭЭЖ ХЯТАД ЭЗДЭЭ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ҮНЭН БОЛОЛТОЙ.УУЛАА УХАЖ УСАА БОХИРДУУЛЖ БАЙГАА ТОМ ХУЛГАЙЧУУД БОЛ ТӨР ӨӨРӨӨ Л БАЙГАА БОЛОХООР ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ САМАР ЖИМСЭЭР ИРГЭДЭЭ ДАРАМТАЛЖ БАЙГАА НОВШИЙН ТӨРИЙГ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА.ТЭД БҮГДЭЭРЭЭ АЛТАНДАА ХАХАЖ ҮХЭЭСЭЙ.
Зочин
2020-08-13 11:00
keyboard_arrow_up