COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл наймдугаар сарын 14-нд эхэлнэ

2020 оны 8 сарын 12

Arslan.mn

Монголын Хуульчдын холбооноос 2020 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны аравдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр эхэлж, 2020 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/login цахим хаягаар явуулах юм.

Шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны сайт), https://burtgel.mglbar.mn/login (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой.

Түүнчлэн бүртгэл болон шалгалттай холбоотой мэдээллийг өгөх хэвлэлийн хурлыг маргааш буюу наймдугаар сарын 13-ны 11:30 цагт Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд зохион байгуулахаар болжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70116364 (Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн) утсаас лавлана уу.

 

Монголын хуульчдын холбоо
Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619108
1 эможи

Зочин
2020-08-12 18:49
Зочин
2020-08-12 15:20
keyboard_arrow_up