COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БХТ: Жинст суманд 240 хүний суудалтай соёлын төвийн барилга ашиглалтад орлоо

2020 оны 8 сарын 12

Arslan.mn

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын захиалгаар зураг төслийг “Цесда” ХХК гүйцэтгэсэн бөгөөд “Рино инженеринг” ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, 2018 оны 09 дугаар сарын 10-ны өдрөөс барилга угсралтын ажлыг эхлүүлэн 2020 оны 07 дугаар сарын 7-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад орууллаа.

Барилгын хөгжлийн төв, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтарч захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэв.

Баянхонгор аймгийн Жинст сум нь 2400 хүн амтай бөгөөд хуучин Соёлын төвийн барилга 2002 оны үед аж ахуйн аргаар, үндсэн хийц бүтээц нь алдаатай баригдсан тул мэрэгжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч тус барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан байна.

2018 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулснаар сумын иргэд орчин үеийн стандартын шаардлага хангасан шинэ барилга байгууламжид урлаг соёлын үйлчилгээ авах боломжтой болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619104
0 эможи

Зочин
2020-08-12 18:49
Зочин
2020-08-12 15:21
keyboard_arrow_up