COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

 ХАН-УУЛ: Архины хор уршгийг нийгэмд таниулах самбар байршуулж, видео контентуудыг түгээж байна

2020 оны 8 сарын 12

Arslan.mn
   
Хан-Уул дүүрэг иргэдийнхээ аз жаргалтай, амгалан тайван амьдралын төлөө ЭКО ДҮҮРЭГ-АРХИГҮЙ ОРЧИН зорилтыг дэвшүүлж гэмт хэрэг гаралтын шалтгаан нөхцөл болж байгаа архидалтыг багасгах чиглэлээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ ажлыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл санаачлан хэрэгжүүлж эхнээсээ үр дүнгээ өгч, хөтөлбөр нийслэл хотын хэмжээнд илүү өргөн цар хүрээнд хэрэгжиж байна.   “Архигүй орчин” уриалгын хүрээнд  иргэд, олон нийт хамгийн ихээр зорчиж байгаа газруудад мэдээллийн самбар байршуулсан байна.

Тодруулбал,  Хан-Уул дүүргийн Соёлын ордны урд байрлах явган хүний гүүрэн гарц,  Алтай хотхоны уулзвар, Нисэх Яармагийн аюулгүй тойргийн уулзвар,  120-ийн гүүрэн гарцан дээр самбар байршуулжээ.

Мөн олон нийтэд сурталчлах нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Архигүй орчин” сэдвийн хүрээнд долоо хоног бүр  шууд нэвтрүүлгийг МҮОНРТ, EAGLE, VTV, TB-4, LIKE, TV-9 телевизийн уран бүтээлчидтэй хамтран зургаан  сарын хугацаанд цацжээ. Уг шууд нэвтрүүлгээр дамжуулж архи, согтууруулах ундааны хор уршиг нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт учруулж буй үр нөлөөний тухай мэргэжлиийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран шийдэл болон гарцыг олох, иргэдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилоо 24 удаагийн шууд нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна.

Мөн  хот доторх нийтийн тээврийн 200 гаруй автобус доторх дэлгэцээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилготой видео контентуудыг түгээжээ. 

Энэ бүх ажлуудыг нэг удаа хийгээд өнгөрөх бус “Архигүй орчин” хөтөлбрийн хүрээнд урт, богино хэмжээний зорилтот видео шторкийг МУГЗ Ш.Гүрбазартай хамтран хийж, шаардлагатай бүх сувгуудаар цацах нөлөөллийн ажлуудыг хийж байна. Тухайлбал, Богд, Зайсан орчмоор лед дэлгэц байршуулж, Шинэ сонголт, Корпрейт, дүүргийн орон сууцнуудын лифтний дэлгэцээр шторк цацсан байна. 

Arslan.mn 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619099
1 эможи

Зочин
2020-08-12 18:49
Зочин
2020-08-12 12:50
keyboard_arrow_up