COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын материал сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа

2020 оны 8 сарын 12

Arslan.mn

Японы Жайка Олон Улсын байгууллагын монгол дахь суурин төлөөлөгчид Тамура Эрико, Койзүми Тайга нар Барилгын хөгжлийн төвийн Барилгын материал сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Үйл ажиллагаатай танилцах уулзалтанд Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Тэргүүн дэд захирал Б.Ганболд нар болон бусад албаныхан оролцов.

Arslan.mn

Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь барилгын материал, хийц бүтээц, эдлэхүүний шинж чанарыг Монгол Улс болон олон улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу тодорхойлох орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон итгэмжлэгдсэн лаборатори юм.

Үйл ажиллагаандаа MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоо, чанар хангалтыг мөрдлөг болгон ажиллаж СХЗГ-аар 2010, 2014, 2018 онд тус тус итгэмжлэгдсэн. Одоогийн байдлаар найман төрлийн лабораторид 140 ширхэг тоног төхөөрөмжөөр 91 нэр төрлийн дээжинд 203 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж байна. Барилга, байгууламжийн суурийг төлөвлөхөд хамгийн их анхаарах зүйлийн нэг болох газар хөдлөл юм. Монгол орон тэр тусмаа нийслэл улаанбаатар хотыг олон эрдэмтэн, судлаачид газар хөдлөлтийн баллын өндөр бүс хэмээн үзсэн байдаг. Энэ нь есөн баллд ч хүрч болзошгүй гэж мэргэжлийнхэн дүгнэх болсон. Иймд газар хөдлөлийн лаборатори байгуулах шаардлагатай байгааг БМСШЛ-ийн хэлтсийн дарга Ж.Энхтуяа танилцууллаа.

Arslan.mn

Газар хөдлөлийн лабораторийг байгуулснаар газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахын зэрэгцээ нийгэм эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторид Газар хөдлөлийн лаборатори, Өргөх машин механизм, цахилгааны утасны шинжилгээний лаборатори, Барилгын физикийн лаборатори гэсэн гурван лабораторийг ашиглалтад оруулах шаардлагатай байна. Ингэснээрээ шинжилгээний тоо 223 болж өсөх юм.
Жайка Олон Улсын байгууллага нь 2016-2020 онд хэрэгжүүлсэн “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хот, орон нутаг, онцгой байдал асуудал харицуцсан төрийн байгууллага, дүүрэг боловсролын байгууллын хүрээнд гамшгийн эрсдлээс хамгаалах сургалт зохион байгуулж, хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй асуудлуудыг шийдвэрлэж ирсэн.

Тиймээс цаашид дээрх асуудлуудыг Японы Засгийн газартай ярилцаж, шийдвэрлэх тал дээр анхаарлаа хандуульяа гэдгээ Жайка Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгч Тамура Эрико хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
619098
1 эможи

Зочин
2020-08-12 18:49
Зочин
2020-08-12 12:50
keyboard_arrow_up