COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Чимэдбат: Жолооч хүний амь нас хохироогоод ослын газрыг орхиж явсан хэргийг шуурхай илрүүлсэн

2020 оны 8 сарын 12

Arslan.mn
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 249  дуудлага мэдээлэл хүлээн авжээ. Эдгээрээс 184  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн осол хэргийн улмаас хүн гэмтсэн гэх дуудлага 17 иржээ. Харин осол хэргийн улмаас нэг хүний амь нас эрсдсэн гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Чимэдбат мэдээллээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутагт гэрэл дохиотой гарц дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон байна. Улмаар хэргийн газраас зугтаасан жолоочийг замын цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж, үүрээр илрүүлжээ. Тиймээс ч жолооч та явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигч зам хөндлөн гарахаар завдаж байвал түүнд зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгаж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг анхаарууллаа.  3ам тээврийн осол гаргаж, бусдад эд материалын хохирол учруулаад жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд:

ХУУЛЬ: Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.18-д заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай.

                Харин хүний эрүүл мэндэд хохирол учруулсан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.11-д Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуулийн заалттай юм.

Тиймээс ч иргэд Замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
4
confuse an post
1
angry an post
7
619092
22 эможи

22
2020-08-15 14:44
жолооч хүний биш "явган зорчигчийн амийг хөнөөгөөд ослын газрыг орхиж явсан хэргийг шуурхай илрүүлсэн "гэвэл илүү ойлгомжтой юм биш үү. аар-р-р-р-р
Зочин
2020-08-12 18:48
Зочин
2020-08-12 11:47
keyboard_arrow_up