COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Энэ зуны тренд МОНГОЛ БИЕЛГЭЭГ олон нийтэд түгээсэн залуус ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Цагдаагийн Сүлд чуулгын 11 бүжигчин энэ зун Монгол биелгээг олон нийтэд танилцуулсан бичлэгийг  цахим орчинд  олон хандлага авч,  даган бүжиглэж байгаа олон бичлэгүүдээр улам баяжигдсаар байна. Улсын хэмжээнд короновирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ цаг  үед Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Сүлд” чуулгын уран бүтээлчид  иргэдийг бүжиг, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихээс гадна монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх сонирхолтой давлагаа үүсгэсэн гэж олон нийт талархан хүлээн авсан. Уран бүтээлч, цагдаагийн алба хаагчдын хувьд алба хаагчдын дархлааг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрч хүч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өмнө нь 12 удаагийн 24 цагийн “Бүжгийн хичээл, ажлын байрны дасгал хөдөлгөөн” сургалтыг бүжгийн багш, бүжиг дэглээч, цагдаагийн дэслэгч Ё.Дамчаабадгараар удирдуулан явуулсан байна.  Сургалтын үр дүнд алба хаагчдын нуруу, үе мөчний хөшилт арилж, эрч хүчтэй мэдрэмжийг авахын зэрэгцээ орчин үеийн бүжигт суралцаж байгаагаараа ач холбогдолтой болсон гэж  алба хаагчид хэлж байсан юм. 

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
619086
11 эможи

Зочин
2020-08-12 18:48
keyboard_arrow_up