COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сайншанд хотод нэвтрүүлсэн “Ус хангамж, хяналт удирдлагын автомат систем“-ийг танилцууллаа

2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "Чандмань бадрал ХХК"-ийн инженерүүд Барилгын хөгжлийн төвийн удирдлагуудад
аймаг орон нутгийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр ажилласан туршлагаасаа хуваалцаж, Сайншанд хотод нэвтрүүлсэн "Ус хангамж, хяналт удирдлагын автомат систем"-ийг танилцууллаа.

Хяналт удирдлагын системийг нэвтрүүлж, нэгдсэн үйл ажиллагааг автоматжуулснаар багагүй зардал хэмнэж,эдийн засгийн үр ашигтай ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.

Монгол инженерүүдийн ур ухаан мэдлэг чадвар хөдөлмөр зүтгэл улс орны барилга, нийтийн аж ахуйн салбарын хөдөлгөх хүч нь болж улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна. Идэвх санаачилгатай ажиллаж буй тус хамт олонд Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа баяр хүргэж амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619067
1 эможи

Зочин
2020-08-11 11:56
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up