COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Сумын төвийн шинэчлэл“ төслийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд санал солилцох уулзалт боллоо

2020 оны 8 сарын 10

Arslan.mn

Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй "Сумын төвийн шинэчлэл" төслийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд аймаг, сум багийн төвийн ус, дулааны хангамжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр санал солилцох уулзалт Барилгын хөгжлийн төвд болж байна.

Уулзалтад БХБ-ын яамны төлөөлөл, БХБ-ын сайдын зөвлөх болон, Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, аймаг сумдыг ус дулаан хангамжийн шугам сүлжээнд холбох, шинэ технологи нэвтрүүлэхэд үүсдэг бэрхшээл, сайн туршлага, нийтлэг алдаа дутагдал, шийдэх арга замын талаар ярилцаж байна.

Arslan.mn

Энэ үеэр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын "Чандмань бадрал ХХК"-ы инженерүүд оролцож аймаг орон нутгийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр ажилласан туршлагаасаа хуваалцаж, Сайншанд хотод нэвтрүүлсэн "Ус хангамж, хяналт удирдлагын автомат системийг танилцууллаа.

Хяналт удирдлагын системийг нэвтрүүлж, нэгдсэн үйл ажиллагааг автоматжуулснаар багагүй зардал хэмнэж,эдийн засгийн үр ашигтай ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619049
0 эможи

Зочин
2020-08-10 18:53
Зочин
2020-08-10 16:52
keyboard_arrow_up